Зүрх судасны өвчин




Зүрх судасны өвчин (ЗСӨ) нь жил бүр 82,000 үхэлд хүргэдэг Их Британийн хамгийн их үхэлд хүргэгч юм. Ойролцоогоор эрчүүдийн таван хүн тутмын нэг нь, эмэгтэйчүүдийн найман хүн тутмын нэг нь уг өвчнөөс болж нас бардаг.

Их Британид ойролцоогоор 2.7 сая хүн энэ өвчин туссан байгаа гэж тооцоолж байгаа бөгөөд 2 сая хүн ангинатай (ЗСӨ-ий хамгийн түгээмэл шинж тэмдэг). 
ЗСӨ нь ерөнхийдөө эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүдэд тусдаг боловч 50 гарснаас хойш эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн ЗСӨ тусах магадлал нь ижил төстэй байдаг.
Ангинагаас (цээж өвдөх) гадна ЗСӨ-ийн гол симптомууд нь зүрхний хаагдалт/инфарктууд болон зүрх зогсох юм. Гэвч хүн болгон ижил симптомуудтай байдаггүй ба зарим ЗСӨ-өөр оношлогдохоос өмнө ямар ч симптомгүй байж болох юм.
ЗСӨ нь заримдаа ischaemic зүрхний өвчин хэмээн нэрлэгддэг.

Зүрхний тухай
Зүрх нь ойролцоогоор таны атганы хэмжээтэй булчин юм. Зүрх нь биед цус шахаж/насосддог ба минутанд ойролцоогоор 70 удаа цохилдог. Цус зүрхний баруун хэсгийг орхисны дараа уушиг руу ордог, бөгөөд энд хүчилтөрөгч авдаг.

Хүчилтөрөгчөөр баян цус таны зүрх руу буцаж ирээд, улмаар таны биеийн бусад эрхтнүүд руу артерийн судаснуудын сүлжээгээр шахагдаж/насосдогддог. Цус таны зүрх рүү венийн судсуудаар дамжин уушиг руу дахин шахагдахаасаа өмнө буцаж шахагддаг/насосдогддог.

Энэхүү процессийг циркуляци хэмээн нэрлэдэг.

Зүрх нь өөрийн цусны нийлүүлэлтийг титэм судаснууд хэмээгддэг (coronary arteries) таны зүрхний гадаргуу дээр байдаг цусны судаснуудаас (blood vessels) авдаг.

Зүрх судасны өвчин яагаад гарч ирдэг вэ?
Зүрх судасны өвчин гэдэг нэр томьёо нь таны зүрхний цусан хангамж титэм судасны артериудад өөхлөг эдүүдийн хуримтлагдан  хаагдсан эсвэл доголдсоон тохиолдолд юу болохыг тайлбарлах явдал юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам таны артериудын хананууд өөхлөг тунадасуудаар өнгөрлөгдөж болох юм. Энэхүү үйл явцыг atherosclerosis гэдэг ба өөхлөг тунадасуудыг atheroma хэмээн нэрлэдэг.

Atherosclerosis нь амьдралын хэв шинжийн зуршилууд болон бусад эрүүл мэндийн хүндрэлүүдээс үүдэлтэй байж болно, жишээ нь:

   тамхи татах
   өндөр холестеринтой байх
   цусны өндөр даралт (даралт ихсэх)
   чихрийн шижин

Зүрх судасны өвчинг оношлох нь
Хэрэв таны эмч таныг ЗСӨ-ий эрсдэлтэй гэж үзвэл тэд нар эрсдлийн үнэлгээ дүгнэлт хийж болох юм. Энэ нь таны эрүүл мэндийн түүх, гэр бүлийн түүх, таны амьдралын хэв маяг болон цусны шинжилгээ хийх явдал юм.
ЗСӨ-ий оношийг баталгаажуулахын тулд цаашдын шинжилгээнүүд хэрэгтэй байж болох юм, түүний дотор:

   зүрхний бичлэг (ECG)
   MRI скан
   CT скан


Зүрх судасны өвчин
Хэдийгээр зүрх судасны өвчнийг бүрэн эмчилж болохгүй боловч эмчилгээ нь шинж тэмдгүүдэд дарахад тус болж, зүрхний шигдээс тусах гэх мэт магадлалыг багасгаж чадна.
Эмчилгээ нь тогтмол биеийн тамир дасгал сургууль хийх, тамхинаас гарах гэх мэт амьдралын хэв маягийн өөрчлөлтүүдийг багтааж болох бөгөөд мөн эм тариа хэрэглэх болох мэс засал байж болох юм.

Зүрх судасны өвчнийг эмчлэх эмчлэх талаар дэлгэрэнгүй уншина уу

Илаарших нь
Хэрэв таньд зүрхний шигдээс гэх мэт асуудлууд байвал, эсвэл аливаа зүрхний мэс засал хийлгэвэл яваандаа өөрийн хэвийн амьдралдаа эргэж орох боломжтой.
ЗСӨ-гөөс болж сөргөөр нөлөөлөгдсөн таны амьдралын хэсгүүдийг хэрхэн зохицуулах талаар туслахад зөвлөгөө болон дэмжлэг авах боломжтой.

Урьдчилан сэргийлэх нь
Амьдралын хэв маягтаа зарим энгийн өөрчлөлтийг хийснээр та өөрийн ЗСӨ тусах эрсдлийг бууруулж чадна. Эдгээр нь:

   эрүүл, тэнцвэртэй хоол идэх
   биеийн хөдөлгөөний идэвхитэй байх
   тамхинаас гарах
   цусан дахь холестерин болон сахарын хэмжээг хянах

Зүрхээ эрүүл байлгах нь мөн бусад эрүүл мэндийн ач тусуудтай байх бөгөөд цус харвах, дементиа (dementia) тусах эрсдлийг бууралахад тус болох болно.

No comments:

Post a Comment