Чихрийн шижин


Чихрийн шижин нь даавар/гормоны эмгэг бөгөөд бөөр, хөл, тавхай, нүд, зүрх, нерв болон цус урсгалд хүндрэл учруулах магадлалтай.

Эмчлэхгүй үлдээвэл энэхүү хүндрэлүүд нь бөөрний дутагдал/зогсолт, гүхжил /гангрени/ болон эрхтэн тайрах мэс засал, хараагүй болох, цус харвалт зэрэгт хүргэж болох юм. 
Чихрийн шижин ихсэж байгаа ба энэ нь хүмүүс урт наслах болсон, улам тарган болж байгаа болон хөдөлгөөн багатайгаар амьдарч байгаатай холбоотой байх гэж үздэг.
Хоёр төрлийн чихрийн шижин байдаг байна. 

1-р төрлийн чихрийн шижин

1-р төрлийн чихрийн шижин буюу инсулинээс хамааралтай чихрийн шижин эсвэл иммунитет-нөлөөлсөн чихрийн шижин ч гэдэг, энэ нь  нойр булчирхай /pancreas/ дахь инсулин гэдэг гормон үйлдвэрлэдэг эсүүдийг устадаг өвчин юм. 
Инсулин нь цусан дахь чихрийн сахарийн хэмжээг хянахад хэрэгтэй байдаг. Инсулингүй бол үхэл гарцаагүй болдог. 

1-төрлийн чихрийн шижинтэй хүмүүс ихэвчлэн хүүхэд эсвэл залуудаа тусдаг ба тэд ерөнхийдөө ямар ч инсулин үйлдвэрлэх чадваргүй байдаг.
Тэд инсулиныхаа хэмжээг тогтмол тариа тарих эсвэл арьсны доогуур гормон оруулдаг насос зүүн ихэсгэх хэрэгтэй болдог.
Энэ нь одоогоор уудаг эм хэлбэрээр өгч болдоггүй, учир нь ажиллаж эхлэхээсээ өмнө хоол боловсруулах ажиллагаагаар устгагдаг.

Шинж тэмдэгүүд нь юу вэ?

1-р төрлийн чихрийн шижин гэнэт гарч ирдэг. Шинж тэмдэг, илэрцүүд нь:

•    Цусан дахь сахарын хэмжээ их байх;
•    Шээсэн дахь сахарын хэмжээ их байх;
•    Хэт их шээж (мөн/эсвэл хүүхэд орондоо шээх);
•    Хэт их өлсөх;
•    Хэт их цангах;
•    Хэт их жин алдах;
•    Сульдаж, ядрах;
•    Дургүй хүрэх болон сэтгэл санааны савалгаа;
•    Дотор муухайрах болон бөөжих.

1-р төрлийн чихрийн шижинг юу үүсгэдэг вэ?

Эмгэгийн шалтгаан мэдэгдээгүй хэдий ч удамшдаг байж магадгүй гэсэн нотолгоо байдаг. 
Мөн бусад орчины хүчин зүйлүүд болон өвчинүүд энэхүү өвчинийг үүсгэж ч магадгүй байдаг.

1-р төрлийн чихрийн шижинг хянаж болох уу?

Эмчилгээний төлөвлөгөөг дагаж мөрдсөнөөр 1-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүс аз жаргалтай, эрүүл саруул амьдарч чадна.

Цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд инсулин тариа, тогтмол биеийн тамирын дасгал сургуулилт болон хоол хүнсээ хянах замаар аль болох ойр байлгах шаардлагатай.

Цус, шээсний шинжилгээ өвчин хяналтан доор буй эсэхийг харуулна. Шээсэнд кетонес /ketones/ байвал асуудал байгааг харуулдаг. 

2-р төрлийн чихрийн шижин:

2-р төрлийн буюу инсулины хамааралгүй чихрийн шижин нь чихрийн шижингийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Энэ нь голдуу 45-аас дээш настай, илүүдэл жинтэй хүмүүст тохиолддог.

2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүс хангалттай инсулин хийж чаддаггүй, эсвэл үүнийгээ зохистой “ашиглаж” чаддаггүй байна.
Хангалттай инсулингүйгээр бие организм цусны сахарыг эсүүдэд хүргэж чаддаггүй. Цусны урсгалд сахар хуран эрүүл мэндийн асуудал үүсгэдэг. 

2-р төрлийн чихрийн шижингийн шалтгаан юу вэ?

Өвчиний шалтгаан мэдэгдээгүй байна, гэвч удамшдаг байх гэж үздэг. 1-р төрлийн чихрийн шижинтэй адил хэт тарган байх гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлдөг нь харагдаж байна.

Шинж тэмдэгүүд нь юу вэ?

2-р төрлийн чихрийн шижин голдуу аажмаар буй болдог. Үүнийг тусдаг ихэнхи хүмүүс ихээр цангадаг ба шээх шаардлага нь ихсэж эхэлдэг. 
Мөн олон хүн ядарсан, жигших болон дотор муухарсан мэдрэмж төрдөг.   Зарим хүмүүсийн аппетит /хоолонд дуртай болох/ ихсэх боловч жингээ алддаг. 
Бусад шинж тэмдгүүд нь:
•    Арьс, буйл, үтрээ, давсагны удаа дараагийн эсвэл эдгэрэх нь хүнд халдвар/өвчин гарч эхэлдэг;
•    Нүд эрээлжлэх;
•    Гарт болон хөл чичрэх эсвэл мэдрэмжээ алдах;
•    Хуурай, загатнамхай арьс.
Шинж тэмдэгүүд нь мэдрэхийн аргагүй зөөлөн байдаг ба ингэснээр мэдэгдэхгүй явсаар байдаг. Эдгээр нь хөгширөлтийн шинж тэмдэгүүдтэй андуурагдаж болох юм. Дэлхий даяр сая сая хүн 2-р төрлийн чихрийн шижингээр өөрөө мэдэхгүйгээр өвчилсөн гэж үздэг. 

Яах вэ?

Цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд аль болох ойр байлгаснаар 2-р төрлийн чихрийн шижинг хяналтанд байлгаж болно. 
Энэ нь зөвхөн тогтмол дасгал хийх, хоол ундаа зохицуулах замаар ч зохицуулагдаж болно.

Жингээ хасах нь хэт тарган зарим хүмүүсийн цусны сахарын хэмжээг хэвийн түвшинд авч ирэхэд тус болдог. 

No comments:

Post a Comment