Атеросклероз буюу Артерийн судасны хананы зузаарал


Танилцуулга 

Атеросклероз нь ноцтой эрүүл мэндийн асуудал болох боломжтой зүйл бөгөөд энэ нь артерийн судаснууд нь товруунууд эсвэл өөхний булчирхайн бэлцрүү буюу ууланхай (atheroma) хэмээн нэрлэгддэг өөхлөг эдүүдээр бөглөрөгддөх явдал юм.

Товруунууд нь нэрвэгдсэн артерийн судаснуудыг хатууран, нарийсгадаг ба энэ нь аюултай байж болох юм, учир нь хязгаарлагдсан цусны урсгал эд эрхтнүүдийг гэмтээн, тэдгээрийг зөв зохистой ажиллах явдлыг зогсоож болох юм. Хэрэв товруу хагарвал энэ нь цусны бөөм үүсгэж болох юм. Энэ нь зүрх руу орох цусан хангамжийг хаан зүрхний шигдээсийг үүсгэж болох ба эсвэл энэ нь тархи руу орох цусан хангамжийг хаан цус харвалтыг үүсгэж болох юм.

Зүрх судасны өвчин (ЗСӨ)

Атеросклерози нь цусны урсгалтай холбоотой олон төрлийн эрүүл мэндийн асуудлуудад гол эрсдлийн хүчин зүйл байдаг. Эдгээр эрүүл мэндийн асуудлууд нь хамтдаа зүрх судасны өвчин (ЗСӨ) хэмээн нэрлэгддэг. Жишээ нь дараахь зүйлс болно:
    peripheral arterial disease – таны хөлнүүд рүү орох цусан хангамжууд хаагдаж булчингийн өвдөлт үүсгэдэг
    зүрх судасны өвчин – титэм судаснууд (таны зүрхийг хангадаг гол артерийн судаснууд) товруунуудаар бөглөрөх
    цус харвалт – таны тархи руу орох цусан хангамж тасалдах
    зүрхний шигдээс – зүрх рүү орох цусан хангамж хаагдах

Атеросклерозыг юу үүсгэдэг вэ?

Артерийн судаснууд яг хэрхэн бөглөрдөг нь одоо хүртэл тодорхой бус байгаа боловч дараахь зүйлс таны атеросклерозид нэрвэгдэх эрсдлийг ихэсгэдэг:
    тамхи татах
    өөх ихтэй хоол хүнс
    биеийн тамирын дасгал сургуулилт хийхгүй байх
    илүүдэл жинтэй эсвэл хэт тарган байх
    1-р хэлбэрийн эсвэл 2-р төрлийн чихрийн шижинтэй байх
    цусны даралт ихтэй байх
    холестерин ихтэй байх

Атеросклерозийг эмчлэх нь

Атеросклерозийн эмчилгээ нь энэхүү асуудлыг зүрхний шигдээс гэх мэт ноцтой зүрх судасны өвчин болох цэг хүртлээ муудахаас урьдчилан сэргийлэхийг зорьдог. Үүнийг эрүүл хооллох, биеийн тамирын хөдөлгөөнөө ихэсгэх гэх мэт амьдралын хэв маягаа өөрчлөн хийж болох бөгөөд мөн цусны өндөр даралтыг эмчлэхийн тулд ACE урвалыг удаашруулагчид, эсвэл холестерины түвшингээ бууруулахын тулд statin-ууд хэрэглэх гэх мэт тодорхой эм тариануудыг хэрэглэн биелүүлэх боломжтой.
Зарим тохиолдлуудад бөглөрсөн эсвэл нарийссан артерийн судасны секцийг тэлэх эсвэл алгасах мэс засал хэрэгтэй байж болох юм.

Хэн нэрвэгддэг вэ?

Атеросклероз нь хэр түгээмэл болохыг таахад хэцүү юм, гэвч бараг бүх насанд хүрэгчид ямар нэг хэмжээгээр энэхүү асуудлыг тээдэг хэмээн таамагладаг. Таны артерийн судаснууд та хөгшрөх тусам байгалийн жамын дагуу илүү хатуу болдог, тийм учир атеросклероз нь 40-өөс дээш насны хүмүүст илүү түгээмэл байх хандлагатай байдаг. Атеросклероз нь эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд илүү түгээмэл байдаг ба энэ нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн мөчлөгт хэгрэглэгддэг остроген гэх мэт дааврууд нь энэхүү эрүүл мэндийн асуудлуудын нөлөөнүүдийн эсрэг зарим хамгаалалт бий болгодогоос үүдэлтэй байж болох юм.


Атеросклерозийн нийтийн эрүүл мэнд дэх үр дагавар

Атеросклероз нь (мөн түүнээс үүдэлтэй зүрх судасны өвчин нь) хөгжингүй улсуудын цор ганц хамгийн том үхлийн шалтгаан ба өөрөөр хэлбэл бүх үхлийн гурвны нэг нь түүнээс үүдэлтэй байдаг үхэл тутмын нэг.
Англи болон Вейлст жил бүр 124,000 хүн зүрх судасны өвчнөөс үүдэн үхдэг гэсэн тооцоолол байдаг. Эдгээр үхлүүдийн ойролцоогоор 39,000 нь 75-аас доош насныханд тохиолддог.
Үхэл бүрт зүрх судасны өвчин нь хоёр үхлийн-бус боловч ноцтой цус харвалт эсвэл зүрхний шигдээс гэх мэт хүндрэлүүдийг үүсгэдэг.

Хэт таргалалтын тархалтаас үүдэн Англид атеросклерози нь гол эрүүл мэндийн асуудал хэвээр үлдэх болно хэмээн тооцоологдож байгаа.