Ходоодны Хеликобактери




Хеликобактери  буюу H. pylori (Helicobacter pylori)
Стресс, халуун ногоотой хоол, А хэлбэрийн зан төлөв. Эдгээрийн аль нь хамгийн их ходоодны шархлааг үүсгэдэг вэ? Хариулт: аль нь ч биш. Судалгаанаас үзэхэд ходоодны шархны ихэнхи хувь нь -- ходоодны шархны 80% нь, хос ходоодны шархны 90% (жижиг гэдэсний дээд төгсгөл) -- хеликобактерийн (H. pylori) халдвараас болж үүсдэг байна.

Хеликобактери таныг хэрхэн өвчтэй болгодог вэ?
Хеликобактери нь ходоод гэдсэнд элбэг олддог спираль-хэлбэрийн бактери юм. Уг бактерийн хэлбэр болон хөдөлдөг арга хэлбэр нь тэдгээрийг ходоодны хамгаалалтын мукоус шугамжилт руу нэвтрэх боломжийг олгодог ба энд тэд шугамжилтыг хүчгүйдуулэх, ходоодыг гастрик хүчлүүдээс илүү гэмтэмтгий болгодог бодисуудыг үйлдвэрлэдэг. 
Уг бактери нь эд эсуудийг ходоод гэдсэнд хавсаргаж чадах ба энэ нь ходоодны үрэвсэл (gastritis) үүсэх шалтгаан болдог бөгөөд илүүдэл ходоодны хучил ялгаруулах явдлыг өдөөж чадна. Цаг хугацаа өнгөрөх тусах нянгаар халдварлах/өвчлөх нь мөн ходоодны хорт хавдраар өвдөх эрсдлийг бий болгох боломжтой.

Хэдийгээр хеликобактерийн халдвар хэрхэн тархдаг нь тодорхой бус боловч эрдэмтэн, судлаачид түүнийг хоол хүнс болон усаар халдварладаг байж магадгүй хэмээн итгэдэг. Үндэсний Эрүүл Мэндийн Институтиудийн үзэж буйгаар бол АНУ-ын 40-өөс доош насны хумуусийн ойролцоогоор 20% нь, 60-аас дээш насныхны тал нь уг өвчиний халдвартай  бөгөөд хөгжиж буй улсуудад энэ тоо улам их байдаг байна. 

Хеликобактерийн шинж тэмдгүүд
Хеликобактеритын халдвартай байх явдал нь та заавал ходоодны шархлаатай болж ходоодны хорт хавдартай болно гэсэн үг биш юм. Яг үнэндээ хеликобактериэр халдварласан хүмүүсийн ихэнх нь хэзээ ч өвчиний шинж тэмдгүүд эсвэл ходоодны шархлаа зэрэг асуудлуудтай болдоггүй. Халдвартай хүмүүсийн зөвхөн цөөн хэсэг нь л ходоодны хорт хавдартай болно. Яагаад зарим халдвартай хүмүүс ходоодны шархлаатай болдог, зарим нь яагаад болдоггүй нь тодорхой бус байна.
Хеликобактери шинж тэмдгүүд үүсгэхээр бол тэдгээр нь гол төлөв гастрит эсвэл ходоодны шархлаа өвчний аль нэгнийх нь шинж тэмдгүүд байдаг. Ходоод болон 12 нугалаа гэдэсний шархлаа өвчний хамгийн түгээмэл шинж тэмдэг бол зулгааж зовоосон эсвэл маш хүчтэй өвдөх хэвлийн хөндийн өвдөлт юм (гол төлөв яг хавирганы доод талын хэсэгт). Энэхүү өвдөлт нь гол төлөв таны ходоод хоосон байхад улам муудаж, та хоол идэх, сүү уух эсвэл антацид хэрэглэх үед дээрддэг.  
Бусад шинж тэмдэгүүд нь дараахийг багтааж болно:

Жин алдах
Хоолны дуршилаа алдах
Хөөх
Хэхрэх/гулгих
Дотор муухайрах
Бөөлжих (бөөлжис нь цустай эсвэл кофений нунтагууд шиг харагдаж магадгүй)
Хар, давирхайтай өтгөнүүд


Хеликобактерийг хэрхэн оношилдог вэ?
Хеликобактери болон/буюу ходоодны шархлаануудыг оношлох хэд хэдэн төрлийн шинжилгээнүүдийг хийлгэх боломжтой. Эдгээр нь:
Upper GI (gastrointestinal) series. An X-ray of the upper GI tract -- the esophagus, stomach, and duodenum. Рентген зурагны өмнө та бариум гэж нэрлэдэг шохойлог шингэн залгих ёстой, бөгөөд энэ нь рентген зурган дээр ходоодны шархлаануудыг харуулдаг.
Дотор эрхтний дуран. A procedure that involves snaking a thin, flexible tube with a camera down the esophagus, through the stomach, and into the small intestine to view the upper GI tract.
Цусны шинжилгээ. Хеликобактерт нэрвэгдсэнийг харуулах антибодинуудыг хайж олох шинжилгээ.
Өтгөний шинжилгээ. Халдвар байгааг нотлохоор өтгөнөөс жижиг дээж аван хайх шинжилгээ.
Шүвтэрийн амьсгалын шинжилгээ. Бактерийн ялгаруулдаг хий буй эсэхийг шалгахад хэрэглэдэг шинжилгээ.
Хеликобактеийн эмчилгээнүүд
Хеликобактерийг эмчлэх хэд хэдэн эмчилгээ байдаг. Эдгээр нь:

Бактериудыг устах антибиотикууд
Ходоодны хүчлийн тоо хэмжээг багасгахын тулд эм тарианууд (түүний Н2-хаагчид болон proton pump inhibitor-ууд)
Ходоодны шархлаануудыг эдгээх мэс заслууд
Эмч нар ходоодны шархлаатай хүмүүст халуун ногоотой, өөх тостой эсвэл хүчиллэг ихтэй хоол хүнс идэхгүй байхыг зөвлөдөг байсан. Гэвч одоо хоол унд ихэнхи хүмүүсийн ходоодны шархлаануудад ямар нэгэн үр нөлөө үзүүлдэг бол маш бага нөлөөтэй болох нь ойлгомжтой болсон. Харин тамхи татах нь ходоодны шархлаануудыг эдгэх явцад саад болж болох бөгөөд тэдгээр нь дахин гарч ирэх явдалтай холбоотой байдаг. Хэрэв та тамхи татдаг бөгөөд ходоодны шархлаатай бол энэ нь тамхи татахаа болих бас нэг шалтгаан юм.

Таньд зохих эмчилгээ нь хэд хэдэн зүйлийн хүчин зүйлүүдээс хамаарна, түүний дотор:
Таны нас, эрүүл мэнд болон эмчилгээний түүх
Халдвар эсвэл ходоодны гэмтлийн хэр ноцтой байгаа эсэх
Таны зарим нэг тодорхой эм тарианууд эсвэл эмчилгээнүүдийг тэсэн даах чадвар
Та аль эмчилгээг илүүд үзэж буй

Ихэнх эрүүл мэндийн асуудлуудын адил хеликобактерийн хамгийн сайн эмчилгээ нь урьдчилан сэргийлэлт юм. Яг одоогийн байдлаар хеликобактерийн эсрэг вакцин байхгүй бөгөөд эмч нар бактери хэрхэн тархдгийг бүрэн дүүрэн ойлгоогүй тул түүнийг хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зааварчилгаа байхгүй байна. Гэвч, ходоод гэдэсний халдварт өвчнүүдээс үргэлж чухал ба хамгаалахын тулд гараа сайн, үе үе угаах хэрэгтэй, бөгөөд хоол ундыг аюулгүй найдвартай бэлдэж, хадгалах явдлыг хэвшүүлэх, усыг аюулгүй эх сурвалжаас уух нь чухал юм.