Ходоодны шарх




Ходоодны шархлаа нь ходоодны шугамдалтад үүсдэг онгорхой шархлаанууд юм.

Шархлаанууд нь ходоодны яг цаадах гэдэсний хэсэгт мөн бий болж болно – эдгээр нь арван хоёр нугалаа гэдэсний шархлаа хэмээн нэрлэгддэг.

Ходоодны болон арван хоёр нугалаа гэдэс хоюуланг нь заримдаа ходоодны шархлаа [peptic ulcers] хэмээн нэрлэдэг. Энд “ходоодны шархлаа” гэдэг нэр томьёог хэрэглэх боловч дараахь мэдээлэл нь арван хоёр нугалаа гэдэсний шархлаанд мөн адил хамаарна.

Ходоодын шархлааны хамгийн түгээмэл шинж тэмдэг нь гэдэс, хэвлийн хөндийн төвд шатаж буй мэт (маш хүчтэй) эсвэл зулгаалттай өвдөлт юм.

Ямар үед эмнэлэгт хандах вэ?

Хэрэв та өөрийгөө ходоодны шархлаатай болсон байж магадгүй хэмээн үзвэл заавал эмчид хандах хэрэгтэй. Хэрэв таньд дараахь шинж тэмдгийн аль нэг нь байвал яаралттай эмнэлгийн зөвлөгөө ав:
  • цусаар бөөлжих – цус тод улаан эсвэл бараан бор мэт кофены нунтагуудтай ижил мөхлөг харагдаж болно
  • давирхай-мэт хар өтгөнөөр баавал
  • тогтмол улам муудах бөгөөд сайжрахгүйгээр ходоодонд гэнэтийн, хурц өвдөлт бий болох
Эдгээр нь дотуур цус алдах гэх мэтийн хүндрэлүүдийн шинж тэмдэг байж болох юм.

Ходоодны шарх юунаас үүдэлтэй вэ?

Ходоодны шархлааны хоёр гол шалтгаан байдаг:
  • Ходоод эсвэл гэдэсний дээд шугамдалтыг цочроож шархыг үүсгэж болох Ходоодны Хеликобактери буюу Helicobacter pylori (H. pylori)
  • Ижил төстэй үр нөлөө үзүүлж болох ибупрофин эсвэл аспирин гэх мэт стероидын-бус үрэвслийн эсрэг эмнүүд [non-steroidal anti-inflammatory drugs (NSAIDs)]
Хэн үүнд нэрвэгддэг вэ?

Ходоодны шархлаа нь түгээмэл өвчин юм. Англид 10 хүн тутмын 1 нь өөрийн амьдралынхаа туршид хэзээ нэгэн цагт ходоодны шархлаатай болно хэмээн таамаглаж байгаа юм.

Ходоодны шархлаа нь аль ч насны хүн, түүний дотор хүүхдүүдийг, нэрвэж болох боловч ихэвчлэн 60 эсвэл түүнээс дээш насны хүмүүст тусдаг.

Ходоодны шархлааг эмчлэх нь

Ходоодны шархлааг эм ашиглан эмчилж болно. Протоны насосын урвал удаашруулагчид хэмээн нэрлэгддэг эмийн төрлийг гол төлөв таны хоол боловсруулах систем дэх хүчлийн хэмжээг багасгаж чадах ба энэ нь шархлааг эдгэх боломж олгодог.

Хэрэв шархлаанууд нь Хеликобактерийн халдвараас үүдэлтэй бол бактери нянг устгахад хэрэглэдэг антибиотикиудын хослолуудыг хэрэглэж болох ба энэ нь шархлааг буцаж гарч ирэхээс урьдчилан сэргийлэх учиртай.

Хэрэв шархлаа нь NSAID хэрэглэсэнтэй холбоотой бол тэдгээрийг гол төлөв зогсоодог ба протон насосын урвал удаашруулагчдыг [proton pump inhibitors] ашигладаг. Аспиринаас-үүдэлтэй шархлааднуудын хувьд заримдаа яагаад түүнийг өгөх болсон шалтгаанаас үүдэн аспириныг үргэлжлүүлэн хэрэглэх хэрэгтэй байдаг.

Таны өвөрмөц тохиолдлоос шалтгаалан таны эмч таньд зөвлөгөө өгөх болно.

Хэрэв ходоодны шархлааны суурь учир шалтааныг шийдвэл шархлаа гол төлөв эмчилгээний дараа алга болдог. Заримдаа шинэ шархлаанууд бий болж болох тул суурь учир шалтгааныг шийдэх нь чухал юм.

Ходоодны шархлааны хүндрэлүүд

Ходоодны шархлааны хүндрэлүүд нь түгээмэл бус байдаг ба ойролцоогоор 50 хүний 1-д тохиолддог.

Гэсэн хэдий ч тэдгээр нь ноцтой байж болох ба дараахь зүйлсийг багтаадаг:
  • шархлаануд гарсан газар цус гарах
  • шархлаа хуваагдан нээгдэх газар ходоодны шугамдалт бий болохцооролт хэмээн нэрлэдэг
  • хоол боловсруулах систем дундуур хоол хөдлөх явдлыг шарх хаахүүнийг ходоод гэдэсний түгжрэл хэмээн нэрлэдэг
Зарим хүндрэлүүд нь эмнэлгийн яаралттай тусламж авах шаардлагатай хэмээн үзэгддэг боловч ховор тохиолдолд амь насанд аюул учруулахуйц байдаг. 70-аас дээш насны хөгшин хүмүүс ходоодны шархлааны үхэлд хүргэж болох хүндрэлүүдийн эрсдэлд нэрвэгдэх хамгийн их магадлалтай.