Биеийн тамирын дасгал хийх нь “илүүдэл жинтэй тэмцэх түлхүүр биш” гэв



Ник Триггле – Эрүүл мэндийн сурвалжлагч

2015 оны 4-р сарын 23
Хөдөлгөөн, дасгал сургуулилт нь хэт таргалалтын асуудлыг шийдэхэд маш бага ач холбогдолтой бөгөөд үүний оронд олон нийтийн эрүүл мэндийн мессежүүд нь шууд эрүүл бус хооллолт руу төвлөрөх ёстой хэмээн эмч нар үзэж байна.

Британийн Спортын Анагаах Ухааны Сэтгүүлд гарсан нийтлэлд олон улсын гурван мэргэжилтэн биеийн тамирын дасгал сургуулилтын талаар “үлгэр домгийг нураах” цаг болсон хэмээн бичжээ.
Тэд биеийн хөдөлгөөн нь чихрийн шижин, зүрхний өвчин болон зөнөглөл гэх мэт өвчнүүдээс сэргийлэх явдлын гол хэсэг боловч түүний таргалалтад үзүүлэх нөлөө нь маш бага хэмээн хэлж байна.
Харин үүний оронд сахар/чихэр болон нүүрс усны хэтрүүлэн хэрэглэлт нь гол зүйл юм хэмээсэн байна.
Лондон хотын зүрхний өвчин судлаач доктор Асеем Малхотра зэрэг мэргэжилтнүүд хоол хүнсний салбарынхныг биеийн тамирын дасгал сургуулилт нь  эрүүл бус хооллолтын үр нөлөөг саармагжуулж чадна хэмээх итгэл үнэмшлийг өөгшүүлж байна хэмээн шүүмжилжээ.
Тэд бүр тэдний тактикуудыг тамхины томоохон компаниудынхтай “аймшигтай ижилхэн” хэмээн адилтгасан бөгөөд одуудын чихирлэг ундаануудыг рекламдах явдал болон түргэн хоол, спорт хоёрыг холбох явдлыг зогсоох ёстой хэмээсэн байна.
Тэд хэвийн жингийн хүрээлэл дотор буй хүмүүсийн 40 хүртэл хувь нь гол төлөв илүүдэл жинтэй байх явдалтай холбоотой байдаг хор хөнөөлт бодисын солилцооны гажигийг өөртөө тээсээр байх болно гэсэн нотолгоо байгаа гэдгийг хэлж буй юм.
Гэтэл үүнийг үл харгалзан олон нийтийн эрүүл мэндийн мессеж нь “тус болохгүйгээр” идэж буй хоолныхоо хэмжээг хянан эрүүл жинг хадгалах явдал дээр төвлөрч байгаа боловч хэрэг дээрээ илчлэгийн эх үүсвэр нь хамгийн их ач холбогдолтой гэсэн байна – өөх тосноос гаргаж авсан илчлэгтэй харьцуулахад сахар/чихэрээс авсан нэмэлт 150 калори тутамд чихрийн шижин 11 дахин ихсэж буйг судалгаа харуулсан байна.
Эрүүл бус хооллолт нь биеийн хөдөлгөөн, архи согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татахыг нийлүүлснээс илүүтэйгээр эрүүл мэнд муу байх явдалтай холбоотойг харуулсан Лансетийн өвчлөлийн хөтөлбөрийн дэлхийн дарамтын нотолгоо байгааг тэд хэлж буй юм.

'Шинжлэх ухаанч бус'

“Илүүдэл жинтэй хүн жингээ хасахын тулд өчүүхэн ч дасгал хийх хэрэггүй, тэд зөвхөн бага идэх л хэрэгтэй. Миний хамгийн их санаа зовж байгаа зүйл бол олон нийтэд хүрч буй мессеж нь та дасгал сургуулилт л хийж байвал юу хүссэнээ идэж болно хэмээн ойлгуулж буй явдал юм” хэмээн доктор Малхотра хэлсэн байна.
"Энэ нь шинжлэх ухаанч бус бөгөөд буруу юм. Муу хооллолтыг та гүйлтээр гүйцэж түрүүлж чадахгүй" хэмээн тэрээр хэлсэн юм.
Гэвч зарим бусад хүмүүс биеийн тамирын дасгал сургуулилтын үүрэг ролийг авч хэлэлцэхгүй байх явдал нь эрсдэлтэй хэмээн хэлсэн юм. “Сайн-тэнцвэржүүлсэн хоол хүнсийг биеийн тамирын дасгал сургуулилттай хослуулахыг” зөвлөдөг Эрүүл мэнд, Асаргаа сувилгааны Төгс байдлын Үндэсний Хүрээлэнгийн профессор Марк Бэйкер биеийн хөдөлгөөний ач холбогдлыг үгүйсгэх нь “солиотой” зүйл байх болно хэмээн хэлсэн юм. Хоол хүнс болон Ундааны Холбооны ерөнхий захирал Иан Врайт “Биеийн тамирын дасгал сургуулилтын ач тусууд нь зөвлөж байгаачлан хоол хүнсний салбарын хууран мэхлэлт эсвэл хуйвалдаан биш юм. Эрүүл амьдралын хэв маяг нь тэнцвэртэй хоол хүнс болон биеийн тамирын дасгал сургуулилтыг хоёуланг нь багтаах болно” хэмээн хэлсэн юм.
Хоол хүнсний салбарынхан сайн дурын үндсэн дээр савлагаан дээр тэжээллэгийн чанарын талаар ойлгомжтой мэдээллээр хангаж, илүү их шим тэжээлтэй бөгөөд илүү бага давс, чихир, өөх тостой бүтээгдэхүүнүүдийг санал болгон тэнцвэржүүлсэн хоол хүнс хэрэглэх явдлыг дэмжиж байгаа хэмээн тэрээр хэлсэн юм.
Мөн тэрээр “энэхүү нийтлэл нь нотолгоон дээр-тулгуурласан засгийн газрын олон нийтийн эрүүл мэндийн зөвлөгөөг нурааж байгаа мэт харагдаж байна гээд энэ нь мэдээж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх болно” хэмээсэн байна.