Холестерин ихтэй байх




Холестерин гэдэг нь липид хэмээн нэрлэгддэг өөхлөг эд бөгөөд бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд чухал зүйл юм.

Түүнийг элэг голдуу хийдэг бөгөөд зарим хоол унданд ч олддог.

Та цусандаа хэтэрхий өндөр түвшний липидүүдтэй байх нь (hyperlidemia) таны эрүүл мэндэд нөлөө үзүүлж болох юм. Өндөр холестерин нь өөрөө аливаа симптомууд үүсгэдэггүй, гэвч энэ нь таньд ноцтой эрүүл мэндийн асуудлууд үүсэх эрсдлийг ихэсгэнэ.

Холестерины тухай

Холестерин нь таны цусанд уургуудаар хүргэгддэг бөгөөдэнэ хоёр нь нийлэхээрээ тэдгээр нь липоуургууд хэмээн нэрлэгддэг. Хор хөнөөлтэй болон хамгаалалтын LDL, HDL хэмээн нэрлэгддэг, эсвэл муусайн” холестерин хэмээн нэрлэгддэг липопротейнууд байдаг.
  • Low-density lipoprotein – Бага-нягтралтай липоуураг (LDL): LDL нь таны элэгнаас холестериныг түүний хэрэг болж буй эд эсүүд рүү хүргэдэг. Хэрэв эд эсүүдэд хэрэглэхэд нь хэтэрхий их холестерин байвал энэ нь артерын хануудад бөөгнөрч чадах бөгөөд артериудын өвчлөлд хүргэдэгИйм учираас, LDL холестерин нь “”муу холестерин” хэмээгддэг.
  • High-density lipoprotein – Өндөр-нягтаршилтай липоуураг (HDL): HDL холестериныг эд эсүүдээс гадагш нь гаргаж буцаан элэг рүү хүргэдэг, ба энд тэрээр нэг бол задран устаж эсвэл биеээс ялгадас бүтээгдэхүүн мэтээр гаргагддаг. Ийм учираас түүний “сайн холестерин” гэдэг бөгөөд өндөр түвшин нь илүү сайн байдаг.  
Цусан дахь холестерины хэмжээг (LDL болон HDL-ын аль алийг нь) цусны шинжилгээгээр хэмжих боломжтойЦусан дахь зохистой холестерины түвшин нь артерын судасны өвчин үүсэх өндөр эсвэл бага эрсдэлтэй хүмүүсээс хамааран өөр өөр байдаг.

Би яагаад холестериноо багасгах хэрэгтэй гэж?

Холестерин ихтэй байх нь дараахь зүйлсийн эрсдлийг ихэсгэж чадна гэдгийг нотолгоонууд хүчтэйгээр харуулж байна:
  • артерийн судасны нарийсалт (atherosclerosis
  • зүрхний шигдээс 
  • цус харвалт 
  • жижиг-цус харвалт [mini-stroke] (TIA)
Энэ нь юунаас болдог вэ гэвэл холестерин артерийн судасны хананд хуримтлагдаж болох ба энэ нь таны зүрх, тархи, биеийн бусад хэсэг рүү урсах цусны урсгалыг хязгаарлах болно. Энэ нь мөн биеийн өөр аль нэг хэсэгт цусны бүлэгнэл үүсэх боломжийг ихэсгэдэг.

Таны холестериний түвшин ихсэх тусам таны зүрх судасны өвчин тусах (энэ нь таны зүрхний цусан хангамж хаагдах эсвэл саатах юм) эрсдэл мөн ихэсдэг бөгөөд энэ нь стресс эсвэл биеийн хүчний ажиллагааны үед цээжний урд хэсэг эсвэл гаранд (angina) өвдөлт үүсгэж болно.

Өндөр холестерин юунаас үүдэлтэй вэ?

Хэрэв та холестерин ихтэй бол зүрх судасны асуудлууд эсвэл цус харвах магадлалыг ихэсгэх олон хүчин зүйлүүд байдаг ба тэдгээрт дараахь зүйлс багтдаг:
  • эрүүл бус хооллолтзарим хоол унд цаанаасаа холестеринтой байдаг (хоол ундны холестерин гэгддэг) боловч таны хоол ундада байгаа ханасан өөх тосны хэмжээ нь илүү их нөлөөтэй юм
  • тамхи татахтамхинд агуулагддаг acrolein хэмээх химийн бодис нь HDL-ийг өөх тостой хуримтлалуудыг элэг рүү тээвэрлэх явдлыг зогсоодог ба энэ нь артерийн судасны нарийсалтад хүргэдэг (atherosclerosis)
  • чихрийн шижинтэй байх эсвэл цусны даралт ихтэй байх
  • гэр бүлийн тань хэн нэгэн цус харвалт эсвэл зүрхний өвчтэй байх
  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхБайнга их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэх нь таны холестерин, триглицеридийн хэмжээг ихэсгэж болно.
Мөн эцэг эхээсээ өвлөж авсан гэр бүлийн hypercholesterolaemia [familial hypercholesterolaemia (FH)]. Энэ нь эрүүл хооллодог хүнийг ч холестерин ихтэй болгож болно.

Холестерин ихдэлт юунаас үүдэлтэй тухай илүү их унших

Би холестериныхоо хэмжээг хэзээ шинжлүүлэх хэрэгтэй вэ?

Хэрэв таньд дараахь зүйл тохиолдсон бол таны эмч цусан дахь холестерины түвшнээ шинжлүүлэхийг зөвлөж болох юм:
  • зүрх судасны өвчин, цус харвалт эсвэл жижиг-цус-харвалт эсвэл peripheral arterial disease (PAD)-ээр оношлогдсон
  • гэр бүлийн гишүүд нь залуудаа зүрх судасны өвчин тусч байсан түүхтэй
  • гэр бүлийн ойрын төрлийн гишүүн холестеринтой холбоотой өвчин туссан байх
  • илүүдэл жинтэй
  • даралт ихтэй байх, чихрийн шижинтэй байх эсвэл холестериныг ихэсгэж болох эрүүл мэндийн асуудалтай байх
Холестерин ихтэй байхыг хэрхэн шинжилдэг тухай илүү их унш

Би яаж холестериныхоо хэмжээг багасгаж чадах вэ?

Холестериноо багасгах эхний алхам нь эрүүл, тэнцвэртэй хоол хүнс хэрэглэх явдал юм. Өөрийн хооллолтоо өөх тос ихтэй хоол хүнсээр бага байлгах нь чухал юм. Ханасан өөх тостой хоол хүнсийг жимс жимсгэнэ, ногоо болон бүхэл үрийн тариануудаар орлуулахыг оролдЭнэ нь мөн холестерин ихсэлт буцаж ирэхээс урьдчилан сэргийлэхэд тус болно.
Бусад амьдралын хэв маягийн өөрчлөлт нь мөн маш их өөрчлөлт авч ирж чаднаХэрэв та дараах зүйлийг хийвэл таны холестерин багасах болно:
  • байнга биеийн тамирын дасгал сургуулилт хий
  • тамхинаас гар
Хэрэв эдгээр арга хэмжээ нар нь холестериныг чинь багасгахгүй бөгөөд та зүрхний өвчний өндөр эрсдэлтэй бол таны эмч статин (statins) гэх мэт холестерин бууруулах эмийг өгч болох юм. Ингэхдээ танай эмч статинуудын аливаа дагавар нөлөөнүүдийн эрсдэл болон таны холестериныг багасгахын ач тусын хэмжээг авч үзэх ба ач тус нь эрсдлээс илүү байх ёстой.  

Өндөр холестериныг хэрхэм эмчилдэг тухай илүү их унш.