Архи, согтууруулах ундаа


Их Британий Консерватив намын дарга Виллиам Хааг нэгэн удаа
өдөрт 14 грушик пиво уусан гэдэг нь түүний сонгогчдод сонин санагдаж болох юм гэвч түүний эмчид энэ нь тийм ч “сонин” санагдахгүй болов уу.
60 сая хүнтэй Британи улсад хэт их архидалт нь 33.000 хүнийг жил бүр үхэл рүү түлхдэг, ингэхэд тус улсын ЭМЯ 300 сая ам.доллар архидалтаас үүссэн эмгэгүүдийг эмчилхэд зарцуулдаг байна.
Эмч нар өдөрт уух “аюулгүй” архины хэмжээг гаргасан ба 14 грушик гэдэг бол түүнээс дэндүү их олон дахин их юм.
Өдөрт уух архины хязгаар нь 3-4 нэгж ба энэ ойролцоогоор нь нэг хагасаас хоёр грушик энгийн хүчтэй шар айраг гэсэн үг юм.
Үүнээс их болонгуут эрүүл мэндийн эрсдэлүүд гарч эхэлдэг.
Мөн өдөрт уух хэмжээгээ нөөцөлж байгаад нэг дор ихээр уух нь зүгээр биш ба мөн адил аюултай.
Ихэнх хүмүүс их хэмжээний архи уухын шууд нөлөөний тухай мэддэг – гэвч бие архинд дасах тусам нөлөөг мэдрэх нь багасч эхэлдэг.
Бөөлжис цутгах, өвдөх
Хэт их архи ходоодыг эвгүй болгон энэ нь өвдөлт, бөөлжис цутгах явдалыг үүсгэдэг ба түр зуурын бэлгийн сулралд хүргэж болно.
Согтууруулах ундаа биеийг усгүйжуулах нөлөөтэй ба шарталт зарим талаар үүнтэй холбоотойгоор мөн үүсдэг.

Гэсэн хэдий ч эмч нарын санаа зовоодог зүйл бол урт хугацааны хор нөлөөнүүд юм.
Урт хугацаагаар хэт их согтууруулах ундаа хэрэглэх нь бараг бүх эрхтэнд нөлөөлдөг.
Согтууруулах ундаа нь ерөнхийдөө хор бөгөөд нийлбэр нөлөө нь аймшиг дагуулж ч болно.
Урт хугацаагаар уугчид элэгний гэмтэл тусч болох юм учир нь элэг нь архийг боловсруулж биеээс гадагшлуулдаг эрхтэн юм.
Элэгний эмгэг
Гурван төрлийн эмгэг байдаг – өөхжсөн элэг, энэ нь элэгэнд өөх хурж түүний ажиллагааг гэмтээдэг. Архины шарлалт гэдэг нь элэгний үрэвслийг бий болгодог ба энэ нь ноцтой болж улмаар элэгний цирроз болж болох талтай ба архи уухаа зогсоохгүй бол элэг бүрэн ажиллагаагүй болдог.
Эхний хоёр шат нь ихэвчлэн эдгээж болдог боловч элэгний циррозонд эмчилгээ байдаггүй.
Хэт их архи уудаг хүмүүс архаг ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл  тусч болох юм энэ нь өдөр бүр тохиолддог шартсан мэт дотор муухайралт болон өвчтэй мэт байх юм. Мөн тэд oesophagus-аа гэмтээж болох юм.
Нойр булчирхайн үрэвсэл нь мөн архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн түгээмэл хүндрэл юм. Энэ нь маш их зовиуртай, эдгээхэд хэцүү өвчин бөгөөд заримдаа үхэлд хүргэдэг.
Тархи гэмтэх нь зарим үед тохиолдож болох ба архины дементия нь удаан хугацаагаар ууж буй хүмүүст ихээр тохиолддог.
Зүрхний өвчин бөгөөд цус харвалт
Энэ бүгдээс зүрхний гэмтэл болон цусны эргэлтийн системийн гэмтэл нь архи уудаг хүмүүсийг хамгийн ихээр эрсдэлд оруулдаг. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс ихээр уух нь цусны даралт ихсэлтийн хамгийн гол шалтгаануудын нэг ба энэ нь зүрхний өвчин үүсэх шалтгаан болдог.
Ихээр архи уух нь калор авалтыг ихээхэн хэмжээгээр өсгөх магадлалтай ба энэ нь таргалалтад хүргэж улмаар дээрх эрүүл мэндийн эрсдлүүдийг ихэсгэдэг.
Өдөр бүр тогтмол гурван нэгжээс дээш архи уух нь геморройн харвалт хэмээх цус харвалтын эрсдлийг ихэсгэдэг.
Мөн архидалт нь ясны сийрэгжилт, булчингийн сулралтад хүргэж болох ба псориаз болон экземийг улам муутгаж болох юм.
Эрэгтэйчүүдэд хуял тачаал нь багасах, чалхаа алдах, төмсөг болон бэлэг эрхтэн агших, үр тогтоолт муудах, бэлэг эрхтэн үсгүй болох гэх мэт муу үр дагавартай. Мөн циррозтой бол хөхний хэмжээ томрох болон биеийн үсээ алдах зэрэг сөрөг үр дагавар гарч болно.
Эмэгтэй хүнд овуляци зогсож хөх болох бэлэг эрхтэн агшиж болох талтай.
Олон төрлийн хорт хавдарууд архитай холбоотой байдаг, ялангуя амны, oesophagus-ийн, элэгний, ходоодны, колон, нугалаа гэдэсний ректум, мөн зарим судлаачдын үзэж буйгаар эмэгтэй хүний хөхний хорт хавдарт нөлөөлдөг байна.
Төрөөгүй хүүхдэд хор хөнөөл учруулах
Хэт их архи уух, тэр ч бүү хэл зүгээр л ганц удаа хэт их архи уух нь жирэмсэн эмэгтэйчүүд төрөөгүй хүүхдэдээ хор хөнөөл учруулдаг.
Энэ нь үр зулбалт, бага жинтэй хүүхэд төрөх, болон зарим ноцтой тохиолдолд үр хөврөлийн архины синдром /foetal alcohol syndrom/ хэмээх IQ багатай, нүүрний гажигтай бөгөөд өсөлтийн дутагдалтай хүүхэд төрдөг бүлэг гажигийн хэлбэрийн гажигтай хүүхэд төрж болох юм.
Олон судалгаагаар тохируулж архи хэрэглэх нь, жишээ нь нэг эсвэл хоёр нэгж уух нь ялангуяа зүрхний өвчинөөс хамгаалах үр нөлөөтэй гэдгийг харуулж байгаа.
Энэ нь эцэслэсэн дүгнэлт байхгүй байгаа ба спиртийн агууламж эсвэл согтууруулах ундаанд буй өөр бодис нөлөөлж буй нь тодорхой биш байна.