Батга



Батга буюу acne нь ихэнх хүмүүст амьдралд нь хэзээ нэгэн цагт тохиолддог түгээмэл арьсны асуудал юм. Энэ нь арьсан дээр толбонууд үүсгэдэг ба энэ нь голдуу нүүр, нуруу болон цээжин дээр гардаг. 

Толбонууд нь хар толгойт батгуудаас цагаан толгойт батга хүртэл янз янз байдаг бөгөөд эдгээр нь хөнгөн хэлбэрийнх байх бол мөн гүнзгий, үрэвссэн, идээгээр дүүрсэн цэврүү хэлбэрт цорвойн гарсан зүйлүүд болон бэлцрүү хэлбэрийнх ч байж болох ба энэ нь ноцтой бөгөөд удаан хугацааных байж болоох ба энэ нь сорви болж болох юм. 


Хэрэв би батгатай бол юу хийж чадах вэ?


Та өөрийн арьсыг цэвэрхэн байлгах нь чухал боловч энэ нь шинэ толбонууд гарч ирэхээс урьдчилан сэргийлэхгүй юм. Батга гарсан газрыг өдөрт хоёр удаа хөнгөн саван эсвэл цэвэрлэгчээр угаа, гэхдээ арьсыг цочролттой болгохоос урьдчилан сэргийлэхийн тулд түүнийг хэт хүчтэй үрэхээс зайлсхий. 

Хэрэв таны арьс хуурай бол чийгшүүлэгч хэрэглэ (emollient). Одоогийн байдлаар эдгээрийн ихэнхи нь туршигдаж батлагдсан тул тэдгээр нь батга үүсгэдэггүй (comedogenic бус).

Хэдийгээр батгыг эмчилж болохгүй боловч түүнийг эмчилгээгээр хяналтан доор байлгах боломжтой. Батгыг арилгах хэд хэдэн төрлийн тоснууд, лосьон болон гелүүдийг эмийн сангуудаас авах боломтой. Хэрэв та акне тусвэл өөрийн эмийн санчтайгаа ярилцаж зөвлөгөө авах нь зөв санаа юм. Бензол пероксидын бага агууламжтай бүтээгдэхүүнүүдийг таньд зөвлүүштэй байж болох боловч энэ  нь хувцсыг чинь цайлгаж болох тул болгоомжтой байх хэрэгтэй. 

Хэрэв таны акне хүнд хэлбэрийн эсвэл таны цээж эсвэл нуруун дээр гарвал түүнийг антибиотик эсвэл илүү хүчтэй тоснуудаар эдгээх хэрэгтэй байж болох ба эдгээр нь зөвхөн эмчийн жороор олгогдог.  


Эмчид яавал хандах вэ?


Хэрэв та акнегаа эмийн сангаас жоргүй авдаг эм тангуудаар хянаж чадахгүй эсвэл энэ нь таны стрессэнд оруулж, бухимдлыг төрүүлж байвал эмчид үзүүлэх хэрэгтэй.  

Мөн хэрэв та булцуу эсвэл цулцантай болвол эмчид хандах хэрэгтэй, учир нь сорви үүсэхээс зайлсхийхийн тулд тэдгээрийг зөв зохистой эдгээх хэрэгтэй.

Эмчилгээнүүд нь үр дүнгээ өгтлөө гурван сар хүртэл хугацаа шаардаж болох тул нэг шөнийн дотор үр дүнгүүдэд хүрнэ хэмээн бүү найдаарай. Нэгэнт ажилаад эхэлбэл тэдгээрийн үр дүн гол төлөв сайн байдаг.  

Батгаа түүж авах эсвэл шахах хорхойсолтоо барих хэрэгтэй, учир нь энэ нь байнгын сорвитой болгож болох юм.  

Би яагаад акнетай байгаа юм бол?

Акне нь хамгийн түгээмлээр шилжилтийн насны үед дааврын түвшингүүдийн өөрчлөлтөөс үүдэлтэй, гэвч энэ нь хэдэн ч насанд эхэлж болно.

Энэ нь арьсан доторхи үсний уутан хальснуудын хажуу дахь тос-ялгаруулагч булчирхайнуудад нөлөөлдөг. Зарим тодорхой гормонууд эдгээр булчирхайнуудыг илүү их хэмжээний тос ялгаруулахад (хэвийн бус арьсны халим) хүргэдэг.

Энэхүү хэвийн бус арьсны халим нь ердийн үед хор нөлөөгүй Р. achnes хэмээн нэрлэгддэг арьсны  бактерийн үйл ажиллагааг өөрчилдөг ба энэ нь илүү их түрэмгий болж үрэвсэл болон идээ бээрийг үүсгэдэг. 

Уг гормонууд нь мөн үсний уутан хальсны доторхи шугамдалтыг зузаан болгодог ба энэ нь нүх сүвнүүдийн бөглөрөөг (үсний уутан хальснуудын нээгдэлт) үүсгэдэг. Арьсаа цэвэрлэх нь бөглөрөөг арилгахад тус болдоггүй. 

Акне нь гэр бүлийн дунд тохиолддог нь мэдэгдсэн. Хэрэв таны эх эцэг чинь аль аль нь акнетай байсан бол та мөн акнетай байх магадлалтай. 

Сарын тэмдгийн мөчлөгүүд эсвэл жирэмслэлтийн үе зараг үеийн гормоны өөрчлөлтүүдүүд эмэгтэйчүүдэд акнегийн тохиолдлуудад хүргэж болно.  

Хоол унд, ариун цэврээ муу сахих эсвэл секс акне нөлөөлдөг гэдэг нотолгоо алга байна. 


Хэн нэрвэгдэж байна вэ?


Акне нь өсвөр насныхан болон залуу насанд хүрэгчдийн дунд маш түгээмэл байдаг. 11-ээс 30 насныхны ойролцоогоор 80% нь акне тусдаг байна. 

Акне нь 14-өөс 17 насны охид болон 16-19 насны эрэгтэй хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл байдаг. 

Нас нь ахихаас өмнө ихэнхи хүмүүс шинж тэмдгүүд нь эдгэрч эхлэхээс өмнө акнег хэдэн жилийн хугацаанд нэг бол акнетай болж эсвэл акнегүй болон байсаар байдаг. Акне гол төлөв хорин насны дунд үед алга болдог.

Зарим тохиолдолд акне нь насанд хүрсэн үед ч үргэлжилсээр байдаг. Эмэгтэйчүүдийн ойролцоогоор 5% нь, эрэгтэйчүүдийн 1% нь 25 нас өнгөрснөөс хойш акнетай байдаг. 

Мэдээллийг хамгийн сүүлд шинэчилсэн огноо04/04/2014

Мэдээллийг дахин хянах дараагийн огноо: 04/04/2016