Нойр булчирхайн архаг үрэвсэл



Архаг нойр булчирхайн үрэвсэл нь нойр булчирхай тогтмол өвдөхийг хэлнэ.

Энэ нь нойр булчирхай богино хугацаанд өвддөг цочмог үрэвслээс ялгаатай. Нойр булчирхайн архаг үрэвслийн хамгийн нийтлэг шинж тэмдэг бол хэвлийн хөндийд хүчтэй өвдөлт байнга давтагдах явдал юм.
Бусад шинж тэмдэг нь өөх тос ялгаруулах, өмхий үнэртэй өтгөн гаргах гэх мэт нойр булчирхайн үйл ажиллагаа муудсан шинжүүд илэрдэг.


Хэзээ эмчид үзүүлэх вэ?

Та ямар нэг ноцтой өвчдөлт мэдэрвэл ямар нэг зүйл буруу байгаагийн дохио учир үргэлж эмчид хандаж байх хэрэгтэй.

Яагаад тохиолддог вэ?

Архаг нойр булчирхайн үрэвслийн 10 тохиолдын 7 нь архины зохисгүй хэрэглээтэй холбоотой. Олон жилийн турш архийг ихээр хэрэглэснээр нойр булчирхай байнга өвддөг болно.
Зарим цөөн тохиолдолд,
·        Тамхидалт,
·        Дархлаа муудсанаас нойр булчирхай өвдөх,
·        Удамшлын гэсэн шалтгаануудаас үүддэг байна.
10 тохиолдлын 3-т нь шалтгаан нь тодорхойгүй байдаг бөгөөд үүнийг “тодорхойгүй” нойр булчирхайн архаг үрэвсэл гэдэг.

Хэнд тохиолддог вэ?

Нойр булчирхайн архаг үрэвсэл бүх насны хүмүүст тохиолдож болох хэдий ч 45-54 насны эрэгтэй хүмүүс ихэвчлэн өвддөг байна. Англид 2012-2013 оны хооронд 35000 гаруй хүн энэ өвчнөөр  эмнэлэгт хандсан байна.

Хэрхэн эмчлэх вэ?

Архаг нойр булчирхайн үрэвслйн ихэнх тохиолдолд нойр булчирхайн өвчнийг дарах, эмчлэх тусгай эмчилгээ байдаггүй. Голдуу амьдралын хэв маягаа өөрчлөх, өвчин намдаах эмчилгээ зэргийг хийдэг. Өвчин намдаагчид дарагдахгүй хурц архаг тохиолдолд  заримдаа мэс засал хийх шаардлагатай болдог.  
Гэсэн хэдий ч уг өвчнийг эмчлэх нь хэцүү бөгөөд таны амьдралд ноцтой нөлөөлдөг.
Тамхи татдаггүй, архи хэрэглэхээс зайлсхийдэг хүмүүст өвчнөө бага мэдэрдэг бөгөөд онош нь тодорсны дараа архи, тамхи хэрэглэдэг хүмүүсээс илүү урт насалдаг байна.


Хүндрэл

Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй амьдрах нь бие махбодид төдийгүй сэтгэл санаанд нөлөөлдөг. Тиймээс та ямар нэг стресс, дарамт, сэтгэл гутрал мэдэрвэл эмчтэй ярилцаж байх нь чухал.
Нойр булчирхайн архаг үрэвслийн нийтлэг нэг хүндрэл нь чихрийн шижин  бөгөөд ийм хүмүүсийн 3-ны нэгд нь тохиолддог. Энэ нь нойр булчирхай гэмтэж, инсулин ялгаруулах боломжгүй болсон үед үүсдэг.  Мөн  нойр булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүст нойр булчирхайн хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг.