Нойр булчирхайн цочмог үрэвсэл



Нойр булчирхайн цочмог үрэвсэл

Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь  нойр булчирхай гэнэт богино хугацаанд үрэвсэж өвддөг ноцтой өвчлөл юм. Нойр булчирхай гэдэг нь ходоодны ард цээжний хавиргын доогуур байдаг жижиг эрхтэн юм.
Ихэнх нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй хүмүүс долоо хоногийн дотор сайжирч цаашид ямар нэг зовиургүй байдаг боловч хүндэрсэн тохиолдолд маш ноцтой, үхэлд хүргэх ч аюултай юм.
Цочмог үрэвсэл нь олон жилийн туршид үргэлжилж буй архаг үрэвслээс ялгаатай. Нойр булчирхайн цочмог үрэвслийн хамгийн түгээмэл дараах шинж тэмдэг байдаг. Үүнд:
·        Гэнэт гэдэсний голд хүчтэй өвдөх
·        Ядрах, сульдах
·        Гэдэс гүйлгэх болон бусад


Хэзээ эмнэлэгт хандах вэ?

Гэдэс, хэвлийгээр гэнэт хүчтэй өвдвөл яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Яагаад үүсдэг вэ?

Нойр булчирхайд шингээхээр хичээж буй зарим ферментүүдтэй тэмцэх үед цочмог үрэвсэл бий болдог.
Цочмог үрэвсэл нь гол төлөв,
·         Цөсний чулуу үүсэх(нийт тохиолдлын тал хувь) болон
·        Архины хэрэглээ (нийт тохиолдлын 4-ний 1 нь)-тэй холбоотой үүсдэг. Архины хэрэглээг багасгаж, цөсний чулуу багасгах дэглэм барих нь нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсэх эрсдлийг бууруулахад тусалж чадна.


Хэн өртдөг вэ?

Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь дунд эргэм болон өндөр насанд илүү түгээмэл тохиолддог хэдий ч үүгээр аль ч насны хүн өвчлөх нь бий.
Эрчүүдэд ихэвчлэн архидалттай холбоотой нойр булчирхайн үрэвсэл тохиолдддог бол эмэгтэйчүүдийн хувьд цөсний чулуужилтаас үүдэн нойр булчирхайн үрэвсэл тохиолдох нь элбэг.
Англи улсад 2013-2014 оны хооронд 25000 гаруй хүн нойр булчирхайн цочмог үрэвслийн улмаас эмнэлэгт хэвтсэн байна.

Хэрхэн эмчлэх вэ?

Нойр булчирхайн цочмог үрэвслийг өвдөлт нь намдах хүртэл  биеийн үйл ажиллагааг дэмжихэд анхаарч эмчилдэг.
Судсанд шингэн хийх, өвчнийг намдаах, нэмэлт хоол тэжээл, хамраар хүчилтөрөгч хийх гэх мэт эмчилгээг эмнэлэгт хийдэг.
Нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй ихэнх хүмүүс нэг долоо хоногийн дотор сайжирч 5-10 хоногийн дараа эмнэлгээс гарч болдог.
Гэсэн хэдий ч хүндэрсэн тохиолдолд нэмэлт эмчилгээ хийж удаан хугацааны туршид эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болдог.

Хүндрэл

Нойр булчирхайн цочмог үрэвслийн 5 тохиолдлын 4 нь хурдан сайжирч, цаашид ямар нэг хүндрэл гардаггүй хэдий ч үүний  нэгд нь хүндэрч бусад олон эрхтэн өвчилж амь насанд аюул учруулахуйц хэмжээний хүндрэл гардаг. Хүндрэл үүссэн тохиолдолд өвчтөн нас барах эрсдэл өндөртэй. Англид жил бүр 1000 хүн нойр булчирхайн цочмог үрэвслийн улмаас нас барж байна. Хэрвээ өвчтөн хурц нойр булчирхайн цочмог үрэвслийг давж гарвал хэдэн долоо хоног, сараар эмчилгээ хийлгэсний дараа эмнэлгээс гарах нь зүйтэй.