Элэгний Ц (C) вирус



Элэгний Ц вирус буюу Гепатит Ц нь элгийг халдваржуулж, гэмтээж чадах вирус юм.

Хэрэв та Ц вирустай хүний цус, эсвэл түгээмэл бус тохиолдолд, биеийн шингэнүүдтэй холбоо тогтоовол Ц вирусаар халдварлаж болох юм. 

Ихэнхи тохиолдолд элэг ноцтойгоор гэмтэх хүртэл гепатит Ц нь мэдэгдэхүйц симптомууд үүсгэдэггүй.

Симптомууд гарч ирэх тохиолдолд тэдгээр нь ихэвчлэн тодорхой бус, өөр бусад эрүүл мэндийн асуудлууд гэж амархан андуурахуйц байдаг.

Симптомууд нь дараах зүйлс байж болно:


Булчин өвдөх, хоолны дуршилгүй болох гэх мэт ханиад томуутай адил симптомууд

Үргэлж ядарсан мэт байх

Депресс буюу сэтгэлээр унах

Үүнээс болж маш олон хүн өөрийгөө Ц вирусаар халдварласан гэдгээ мэдэхгүй хэвээр.

Гепатит Ц-г та яаж тусч болох вэ?

Гепатит Ц нь цусад агуулагдаж байдаг ба, цөөн тохиолдолд халдварласан хүний шүлс, үрийн шингэн эсвэл үтрээний шингэнд агуулагдаж байдаг. Энэ нь нэн ялангуяа цусанд төвлөрч байдаг тул цус-цус холбоогоор голдуу халдварладаг

Англид хүмүүс гепатит Ц тусах хамгийн түгээмэл зам нь хууль бус хар тамхийг тарих багажийг хуваалцах, хамтдаа хэрэглэх байдаг. Англид гепатит Ц туссан тохиолдлуудын 10 хүн тутмын ес нь хууль бус хар тамхи тарих явцад туссан байгаа гэж тооцоолж байгаа. Зөвхөн байнга хар тамхи хэрэглэгчид эрсдэлтэй тулгардаг биш бөгөөд амьдралдаа ганц удаа хар тамхи тарьж хэрэглэж байсан хүмүүс ч мөн гепатит Ц тусдаг нь мэдэгдсэн. 

Түгээмэл бус/цөөн тохиолдолд хүмүүс секс эсвэл ажил дээрээ халдвартай биеийн шингэнүүдтэй холбогдсоноор гепатит Ц тусч болно.

Гепатит Ц нь Хойд Африк, Ойрхи Дорнод, Төв болон Зүүн Ази зэрэг дэлхийн зарим хэсүүдэд илүү ихээр тохиолддог ба энэ нь вакцин эсвэл эмчилгээний зорилгоор зүү тариуруудыг хуваалцан хамт хэрэглэдэгээс үүдэлтэй гэж үздэг.

Шинжилгээ өгөх

Хэрэв та одоо эсвэл урьд нь тарьдаг хар тамхи хэрэглэгч зэрэг өндөр эрсдэлтэй хэсэгт орж байвал Гепатит Ц нь ихэвчлэн илэрхий симптомууд үүсгэдэггүй учир шинжилгээ хийлгэх нь зүйтэй юм. Таны өрхийн эмч, бэлгийн замын эрүүл мэндийн клиник, шээс сүвний клиник эсвэл хар тамхины эмчилгээний үйлчилгээнүүдэд гепатит Ц-ийн шинжилгээ хийдэг. Шинжилгээг цусны шинжилгээ хийн хийдэг. Ц вирус туссаны дараа эмчилгээг аль болох эрт эхлэх тусам эмчилгээ амжилттай болох магадлал ихэсдэг. 

Гепатит Ц-г эмчлэх нь

Гепатит Ц-г биеийн дотор үржин, элгийг гэмтээхийг зориулалт бүхий вирусын эсрэг эм таринуудаар эмчилж болно. Хамгийн өргөн хэрэглэгддэг вирусын эсрэг эм тариунууд нь интерферон, рибавирин юм.

Гепатит Ц-ийн генотип хэмээгддэг зургаан өөр төрөл байдаг ба зарим генотипууд нь эмчилгээнд илүү сайн хариу өгдөг байна. 

Англид буй гепатит Ц-ийн хамгийн түгээмэл генотипууд нь 1 болон 3-р генотипууд юм. 

Эмчилгээгээр генотип 1 туссан хүмүүсийн ойролцоогоор хагас нь эмчлэгддэг, бөгөөд генотип 3 туссан хүмүүсийн ойролцоогоор 10 хүн тутмын 8 нь эмчлэгдэнэ.

2011 онд гарсан хоёр шинэ эм тариунаад болох boceprevir, telaprevir нь уламжлалт вирусын эсрэг эмчилгээнд эмчлэгддэггүй зарим хүмүүст үр дүнтэй болох нь тогтоогдсон.

Хэн тусч болох вэ?

Англид 2012 оны турш гепатит Ц-ийн 10,873 шинэ тохиолдлууд бүртгэгдсэн боловч жинхэнэ үнэн тоо маш их байх хэмээн үзэж байна. Их Британид ойролцоогоор 215,000 орчим хүн хронический гепатит Ц туссан хэмээн тооцоолж байгаа.

Ц вирус нь эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүдэд илүү халдварладаг, учир нь эрчүүд хар тамхи судсаар хэрэглэх явдал илүү их байдаг.

Урьдчилан сэргийлэх

Бусад гепатитын төрлүүдтэй адилгүйгээр гепатит Ц-д зориулсан вакцин гэж байдаггүй

Гепатит Ц тусах эрсдлээ багасгах хоёр арга зам нь:

Өөр хүмүүстэй тарих багаж хэрэгсэл хэзээ ч битгий хуваалцаж хамт хэрэглэ (зөвхөн 
тариурын зүү биш, мөн бургуйнууд, тариурууд, дусал болон халбагууд болон 
шүүлтүүрүүд).

Шинэ хамтрагчидтайгаа секс хийхдээ бэлгэвч хэрэглэ.

Халдвар, өвчиний үе шатууд

Гепатит Ц-ийн халдварын эхний зургаан сарууд нь цочмог гепатит Ц гэгддэг. Хүмүүсийн ойролцоогоор дөрөвний нэг нь халдварыг биеийн эсэргүүцлээрээ арилган вирусгүй болдог. 

Үлдсэн дөрвөн хүний гуравт нь вирус биед нь олон жилээр үлдэх болно. Энэ нь хроническийн гепатит Ц гэж нэрлэгддэг.

Согтууруулах ундаа хэрэглэдэг гэх мэт өөр эрсдлийн хүчин зүйлүүдээс шалтгаалан эмчлээгүй хронический гепатит Ц-тэй хүмүүсийн 10%-40% нь элэгний хатууралтай болно (цирроз), ихэнх тохиолдолд анх вирустай болсноос хойш хорь гаруй жилийн дараар.


Элэгний хатуурал буюу циррозтой таван хүн тутмын нэг нь улмаар элэгний усталттай болох бөгөөд 20 хүн тутмын нэг нь элэгний хорт хавдартай болно – хоюул үхлийн аюултай байдаг.

No comments:

Post a Comment