Элэгний Б (B) вирус



Танилцуулга 

Гепатит Б нь элгэнд халдварлаж болох вирусын төрөл юм.  

Симптомууд нь дараах байж болно:
  • өвчтэй юм шиг мэдрэмж төрөх
  • өвчтэй байх
  • хоол идэх дуршилгүй болох
  • ядаргаа, ерөнхийдөө өвчинтэй байх болон толгой өвдөх гэх мэт томуу ханиадтай адил шинж тэмдэгүүд
  • арьс болон нүднүүд шарлах  
Шинж тэмдэгүүд нь шууд гарч ирэхгүй байж магадгүй, эсвэл ерөөс гарч ирэхгүй байх магадлалтайгаас үүдэн маш олон хүн уг вирусаар халдварлагдсан гэдгээ мэддэггүй.
Вирустай холбоо тогтоосны дараа ойролцоогоор 40-өөс 160 хоногийн дотор аливаа шинж тэмдгүүд гарч ирдэг.

Гепатит Б хэрхэн тархдаг вэ?

Гепатит Б нь цус болон үрийн шингэн болон умайны шингэн гэх мэт биеийн шингэнээр дамжин тархаж болно, тиймээс үүнийг дараах тохиолдолд авч болно:
  • хамгаалалтгүй сексийн үед, түүний дотор анал болон аман сексийн үед
  • героин гэх мэт хар тамхи тарих үед зүү тариур хуваалцах үед
Жирэмслэлтийн үе дэх Гепатит Б

Эх өөрийн шинэ төрсөн хүүхдэд гепатит Б-ийн халдвараа тарааж болно, гэвч хэрэв хүүхдийг төрөнгүүт нь шууд вакцинжуулвал халдвараас урьдчилан сэргийлж болно. 
Англид гепатит Б тусах хамгийн их эрсдэлтэй хүмүүс нь дараахь болно:
  • хар тамхи тариагаар тарьдаг хүмүүс
  • сексийн хамтрагчаа байнга солидог хүмүүс

Түүнийг хэрхэн оношлодог вэ?

Гепатит Б-г цусны шинжилгээгээр оношлодог. Мөн эмч таньд элэгний функцийн шинжилгээ хийлгэхийг хүсч болох юм

Халдварын үе шатууд

Ихэнхи тохиолдлуудад гепатит Б-ийн вирус биед зөвхөн нэгээс гурван сарын хугацаанд байх болно. Үүнийг хурц гепатит Б хэмээн нэрлэдэг.
20 тохиолдолд тутмын ойролцоогоор 1-т нь вирус биед зургаа эсвэл түүнээс илүү хугацаагаар байх бөгөөд гол төлөв ямар ч мэдэгдэхүйц симптомуудыг үүсгэдэггүй. Үүнийг хронический гепатит Б хэмээн нэрлэдэг.

Хроническийн гепатит Б нь нялх хүүхдүүд болон бага насны хүүхдүүдэд ялангуяа түгээмэл байдаг: төрөхдөө халдвар авсан 10 хүүхэд тутмын 9 нь, хүүхэд насны эхэн үедээ халдвар авсан 5 хүүхэд тутмын ойролцоогоор 1 нь урт-хугацааны халдвараар өвчлөх болно.

Хроническийн гепатит Б-тэй хүмүүс уг вирусыг бусад хүмүүс тарааж болно (энэ нь ямар ч шинж тэмдгүүд учруулахгүй байсан ч гэсэн).

Хронический гепатит Б-тэй хүмүүсийн ойролцоогоор 20% нь элэгний циррозтой болно (энэ нь бий болтолоо 10-аас 20 жилийн хугацаа шаардаж болох юм, мөн элэгний циррозитой 10 хүн тутмын ойролцоогоор 1 нь элэгний хорт хавдартай болох болно)

Түүнийг хэрхэн эмчилдэг вэ?

Хурц гепатит Б-ийн хувьд одоогоор шинж тэмдгүүдийг намжаахын тулд өвчин намдаагчид хэрэглэхээс өөр тодорхой эмчилгээ байхгүй байна. 

Хронический гепатит Б-ийн эмчилгээ нь таны элэг хэр их нэрвэгдсэн бэ гэдгээс шалтгаалдаг. Вирусын үйлдвэрлэлийг удаашруулах болон элгэнд гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлэх зорилготой эм тариануудыг ашиглан үүнийг эмчилж болно. 

Түүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

Гепатит Б-ээс урьдчилан сэргийлэхэд 95үр дүнтэй байж магадгүй хэмээн үзэгддэг вакцин байдаг. Англид гепатит Б харьцангуй бага байдаг тул вакциныг жаахан хүүхдүүдэд заавал хийдэггүй.
Вакцинжуулалтыг гол төлөв дараах мэт зөвхөн өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүст санал болгодог:
  • хар тамхи тариураар хэрэглэдэг болон хар тамхи тариураар хэрэглэдэг секс хамтрагчидтай хүмүүс
  • өөрсдийн секс хамтрагчидаа байнга сольдог хүмүүс
  • гепатит Б өргөн тархсан бүс нутгууд руу аялаж байгаа болон тийм бүс нутгаас ирж буй хүмүүс
  • вирустай холбоо тогтоосон байж болох эрүүл мэндийн ажилтан
Жирэмсэн эмэгтэйчүүдийг мөн гепатит Ц-ийн халдвар авсан эсэхийг шалгадаг. Хэрэв тэд халдвар авсан бол тэдний нялх хүүхдийг төрснөөс нь хойш удалгүй вакцинжуулдаг.

Хэн уг өвчинд нэрвэгддэг вз?

Англид гепатит Б нь түгээмэл бус бөгөөд ихэвчлэн хар тамхи хэрэглэгчид, эрэгтэй хүнтэй секс хийдэг эрчүүд болон тодорхой үндэстнүүдэд тохиолддог (жишээ нь Өмнөд Азийнхан, Африкчууд болон Хятадууд). 2011 оны турш Англид 5,478 уг өвчний шинээр бүртгэгдсэн тохиолдол гарсан.
Эсрэгээрээ гепатит Б нь дэлхийн бусад хэсэгт түгээмэл байдаг, ялангуяа зүүн Ази болон Сахарын доод талын Африкт түгээмэл байдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын үзэж буйгаар дэлхий даяар жилд 600,000 орчим хүн гепатит Б-ээс болж нас бардаг байна.

Ирээдүй

Гепатит Б-ээр халдварласан хүмүүсийн ихэнх хүмүүс вирусыг ялж няцаах чадвартай бөгөөд халдвараас хэдэн сарын дотор бүрэн эдгэрэх болно. Хронический гепатит Б-тэй хүмүүсийн ихэнх нь маш бага элэгний гэмтэлтэй байдаг. Хүмүүсийн цөөн хэсэг нь элэгний циррозитой бол мөн зарим тохиолдолд элэгний хорт хавдартай болно. Тиймээс хэрэв та гепатит Б тусах өндөр эрсдэлтэй бүлгүүдэд хамаарагдаж байвал өөрийгөө вакцинжуулах нь чухал юм.

1 comment:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete