Үргүйдэлт


Таны үр тогтоох чадварт юу нөлөөлдөг вэ?

Сексийн үед эрэгтэй хүн сая сая үрийн шингэн ялгаруулдаг боловч зөвхөн нэг нь эмэгтэй хүний өндгөвчийг үртэй болгож чаддаг
Хосууд байнга хамгаалалтгүй секс хийх боловч жирэмсэлж чадахгүй байх нь үргүйдэлт юм. Энэ нь хэд хэдэн өвчин, амьдралын хэв шинжийн хүчин зүйлүүдээс үүдэлтэй байж болох юмГэвч үр тогтоолтын асуудлуудын нь шалтгаан нь тохиолдлуудын 1/3-т нь тайлбарлах боломжгүй байдаг.

Эмэгтэй хүний үргүйдэлт юунаас үүдэлтэй байдаг вэ?

Oestrogen, progesterone гормонууд нь тухайн эмэгтэй хүний сар тутмын үр тогтоох мөчлөгийг хянаж байдаг.
Эдгээр гормонуудын түвшинүүд өөрчлөгдөх бүрт сар тутам өндөг/өндгөвч ялгардаг/гаргагддаг.

Улмаар өндөг/өндгөвчүүд фаллопиевын гуурс руу аяладаг ба уг гуурснууд нь өндгөвчүүдийн эхийн умай сав эсвэл үтрээтэй холбодог гуурснууд юм. Энэ процессийг овуляци гэдэг.

Эмэгтэй хүнд үргүйдэлтийн гурван тохиолдол тутмын нэг нь овуляцитай холбоотой асуудлуудаас болдог. Зарим асуудлууд нь эмэгтэйчүүдийг ямар ч өндгөвчүүд ялгаруулах боломжгүй болгодог, бусад тохиолдлуудад өндөг/өндгөвч зөвхөн зарим сар тутмын мөчлөгүүдэд ялгардаг/гаргагддаг.

Овуляцийн асуудлууд нь polycystic ovary syndrome, бамбай булчирхайн асуудлууд эсвэл эртэдсэн өндгөвч ажиллахаа болих (энэ нь эмэгтэй хүний өндгөвчүүд40 наснаас өмнө ажиллахаа болих явдал юм), хэд хэдэн эрүүл мэндийн байдлаас үүсч болох юм.

Гэвч бусад олон эрүүл мэндийн байдлууд эмэгтэй хүнийг үр тогтоох асуудлуудтай болгож болох юмЖишээ нь, хэрэв умай хэвлий эсвэл фаллопиевын гуурснууд гэмтсэн бол жирэмсэн болоход хэцүү байж болох юм.
Үргүйдэлтийн өөр нэг түгээмэл шалтгаан нь умай хэвлийн шугамдалтийн жижиг ширхэгүүд/нэгжүүд умай хэвлийн гадна олдох явдал юм. Үүнийг endometriosis гэдэг ба энэ нь Их Британид ойролцоогоор хоёр сая эмэгтэйчүүдэд байдаг.

Эрэгтэйчүүдийн үргүйдэлт юунаас болдог вэ?

Эрэгтэй хүний үргүйдэлт нь хэвийн бус эр үрийн дуслаас (сперм агуулагч сексийн үед ялгардаг шингэн) үүдэлтэй байдаг. Асуудлууд нь дараахиас бүрдэнэ: 


Спермийн тоо бага байх эсвэл ямар ч спермгүй байх

Спермийн хөдлөх чадвар багасах - ингэснээр сперм өндгөнд хүрэхэд улам хэцүү болдог

Хэвийн бус хэлбэртэй сперм, энэ нь түүнийг хөдлөхөд илүү хэцүү болгодог

Эрэгтэй хүний төмсөгнүүд гэмтэх нь бас спермийн чанарт сөргөөр нөлөөлж болдог.
Гэмтэл хэд хэдэн асуудлуудаас үүдэн тохиолдож болзошгүй, түүний дотор:
Төмсөгнүүд гэмтэх
Доошлоогүй төмсөгнүүд - нэг эсвэл аль аль төмсөгнүүд хуухнаг руу доошлоогүй байх
Гүрээний хавдар, гахайн хавдар эсвэл заг хүйтэн гэх мэт өвчин
Төмсөгний хорт хавдар
Мэс засал

Үргүйдэлт эсвэл үр тогтоолт багасах бусад шалтгаанууд нь

Нас - эрэгтэй, эмэгтэй хүний аль аль нь 20-иод насныхаа эхний жилүүдэд хамгийн их үр тогтоох чадвартай байдаг. Эмэгтэй хүний үр тогтоолт 35 наснаас эхэлж огцом буурч эхэлдэг. Эмэгтэй нь 35-аас дээш настай хосуудын ойролцоогоор гуравны нэг нь үр тогтоолтын асуудлуудтай байдаг. Энэ нь эмэгтэй хүн 40-өөс дээш настай болоход гуравны хоёр болон өсдөг. Эрэгтэй хүний үр тогтоолт 40 наснаас эхэлж аажмаар буурдаг.

Гормоны доголдлууд - идэвхи багатай бамбай булчирхай эсвэл өнчин тархины доголдол үр тогтоолтын асуудлууд үүсгэж болно.

Тамхи татах - судалгаанууд тамхи татдаг эмэгтэйчүүд жирэмслэх нь удаан байдгийг харуулдаг.  Тамхинд байдаг хорт химийн бодисууд нь өндгийг өндгөвчнөөс үтрээ умай хүртэл тээвэрлэхэд тусалдаг фаллопиевын гуурснууд шугамдалтыг/бүрээсийг гэмтээж чаддаг болохыг олж тогтоосон. Тамхи татдаг эрчүүдийн хамтрагчид мөн жирэмслэх магадлал бага байдаг байна, учир нь  тамхи татах нь гаргаж буй спермийн тоо хэмжээг бууруулж, тэдгээрийн түргэн шаламгай хөдлөх чадварыг багасгадаг.

Архидан согтуурах - согтууруулах ундаа нь эрчүүд, эмэгтэйчүүд хоюулангийнх нь үр тогтоох чадварыг багасгаж болно. Одоогоор согтууруулах ундаа үр тогтоолтод яг хэрхэн сөргөөр нөлөөлдөг нь ойлгогдоогүй байгаа боловч согтууруулах ундаа хэрэглэх нь эмэгтэй хүний жирэмслэх магадлалыг бууруулдаг болохыг судалгаанууд харуулсан байдаг. 

Эрэгтэйчүүдэд их хэмжээгээр согтууруулах ундаа уух нь спермийн чанарт сөргөөр нөлөөлөх магадлалтай ба энэ нь амжилттай жирэмслэх магадлалуудад нөлөөлж болно. 

Үр тогтоолтыг ихэсгэх арга замууд

Хоёр эсвэл гурван өдөр тутамд секс хийх нь үр тогтоох хамгийн сайн боломжийг олгодог. Эмч нар "овуляцийн цонх"-ыг (эмэгтэй хүний мөчлөгиин хамгийн их жирэмслэх магадлалтай цаг хугацаа) зорих хэрэггүй гэж хэлдэг. 

Тамхи бүү тат. Энэ нь эрэгтэй хүний спермийг гэмтээж болох бөгөөд тамхи татдаг эмэгтэйчүүд жирэмслэх гэж уддаг. 

Төмсөгнүүд нь эрэгтэй хүний биеийн бусад хэсгээс нэг эсвэл хоёр градусаар сэрүүн байх хэрэгтэй, иймээс бариу дотоож болон хувцас өмсхөөс зайлсхий.

Эрүүл жинтэй бай. Дутуу эсвэл илүүдэл жинтэй байх нь жирэмслэх магадлалыг багасгаж болно.

Боломжийн хэрээр аль болох эрүүл байж, стрессийн асуудлыг зохицуул.

Цагаа муу тохируулах - эрэгтэй хүний сперм эмэгтэй хүний өндгөвчтэй ойролцоогоор овуляцийн буюу овариагаас өндөг гарах ү үед уулзахад өндгөвч үр тогтоодог. Эмэгтэйчүүд ихэвчлэн мөчлөг бүрийн үед нэг удаа овуляциддаг бөгөөд жирэмслэх хамгийн их магадлалтай үе нь сарын тэмдэг ирэхээс өмнө 14 хоногийн өмнө байдаг. 
Стресс - Сэтгэл санаа зовох болон түгшүүртэй байдал бие махбодид гормоны өөрчлөлт үүсгэж болох ба энэ нь үр тогтоолтын асуудлуудад хүргэж болно.
Бэлгийн замын халдварт өвчнүүд - хламид нь эмэгтэйчүүдэд аарцагны үрэвслийн өвчин (АҮӨ) болон фаллопиевын гуурсны халдар үүсгэж болох юм. Аль аль фаллопиевын гуурснууд болон умай, үтрээнд байнгын гэмтэл учруулж болох ба энэ нь үргүйдэлтэд хүргэнэ. Заг хүйтэн нь мөн АҮӨ-ийг үүсгэж болох ба эрчүүдийн үр тогтоолтыг мөн багасгаж болно. 

Эрүүл бус биеийн жин - хэрэв та хэт дутуу жинтэй бол үр тогтооход илүү хэцүү байх болно. Хэт тарган байх нь мөн үр тогтоохтой холбоотой асуудлууд үүсгэж магадгүй.

No comments:

Post a Comment