Түрүү булчирхайн үрэвсэл



Түрүү булчирхайн үрэвсэл нь түрүү булчирхайн үрэвсэх (хавдах) явдал юм. Энэ нь маш өвчин зовиуртай бөгөөд сэтгэл шаналгасан байж болох боловч гол төлөв яваандаа сайжирдаг юм. 

Түрүү булчирхай нь эрэгтэй хүний бэлэг эрхтэн, давсаг хоёрын хооронд байдаг жижигхэн булчирхай юм. Энэ нь эр үрийн дусал үйлдвэрлэхийн тулд үрийн шингэнтэй холилддог зузаан цагаан шингэн үйлдвэрлэдэг. Түрүү булчирхайн томролт эсвэл түрүү булчирхайн хорт хавдар зэрэг голдуу хөгшин хүмүүст тохиолддог өвчинтэй адилгүйгээр түрүү булчирхайн үрэвсэл нь бүх насны эрэгтэйчүүдэд тохиолдож болно.

Шинж тэмдгүүд ба симптомууд

Түрүү булчирхайн үрэвслийн шинж тэмдгүүд нь дараахи байж болно:

Аарцаг өвдөх, бэлэг эрхэт өвдөх, нурууны доод хэсэг болон хонго өвдөх

Шээх үед өвдөх,

Байнга шээх шаардлага гарах,

Шээж эхлэх асуудлууд гарах эсвэл «зогсож-эхлэх» шээлт зэрэг шээх хүндрэлүүд

Дур тавих үед өвдөх (энэ нь хөвчрөлийн доголдол эсвэл либидогоо (секс хийх дуршил) алдах явдалд хүргэж болно.

Зарим тохиолдолд та ядаргаа, үе мөч, булчингийн өвдөлт, хүйт оргилт, болон 38 цельсийн градус ба түүнээс дээш өндөр температур (халуурал) тусч болно.

Эдгээр симптомууд нь голдуу аажим бий болдог ба хэдэн сарын хугацаанд гарч ирж алга болдог бөгөөд заримдаа гэнэт эхэлдэг.

Хэзээ эмчийн зовлогоо авах вэ?

Хэрэв таньд түрүү булчирхайн үрэвслийн шинж тэмдгүүд байвал эмчид хандана уу. Эмч тань таньд буй асуудлуудыг асууж таны гэдсийг шалгаж болно. Мөн таны шулуун гэдсийг шалгаж болох юм. Энэ нь эмч таны хошного руу хуруугаа хийн түрүү булчирхай хавдсан эсэхийг мэдэрч шалгах явдал юм. Гол төлөв таний шээсийг халдварын шинж тэмдгүүд байгаа эсэхийг шалгахын тулд шинжлэх бөгөөд таныг мэргэжлийн эмчид өөр бусад өвчин байхгүй гэдгийг батлахын тулд нэмэлт шинжилгээ хийлгэхээр илгээж болох юм.

Хэрэв таньд түрүү булчирхайн үрэвслийн гэнэтийн болон ноцтой симптомууд гарч ирвэл эмчидээ шууд хандана уу.

Мөн таньд цочмог түрүү булчирхайн үрэвсэл байж болох ба түүнийг нэн даруй оношилж, эмчлэх хэрэгтэй байдаг, учир нь энэ нь гэнэт шээж чадахаа болих (архаг шээсний сувгийн хаагдалт) зэрэг ноцтой асуудлуудыг үүсгэж болзошгуй байдаг.

Түрүү булчирхайн үрэвсэл юунаас болж үүсдэг вэ?

Түрүү булчирхайн үрэвслийн хоёр гол хэлбэр байдаг:

Архаг түрүү булчирхайн үрэвсэл – үүний шинж тэмдэгууд нь хэдэн сарын хугацаанд гарч ирэн, алга болж байдаг; энэ нь хамгийн түгээмэл хэлбэр юм

Цочмог түрүү булчирхайн үрэвсэл – шинж тэмдгүүд нь ноцтой ба гэнэт гарч ирдэг; энэ нь ховорхон боловч ноцтой байж болох ба шууд эмчлэх шаардлагатай.

Цочмог түрүү булчирхайн үрэвсэл нь гол төлөв шээсний зам (бөөр, давсаг, тэдгээрийг холбогч гуурсууд) дахь бактери түрүү булчирхай руу орсноос үүдэлтэй байдаг.

Архаг түрүү булчирхайн үрэвслийн үед эмч нар түрүү булчирхайнд ямар нэгэн халдвар олж чаддаггүй. Эдгээр тохиолдлуудад симптомуудын учир шалтгаан тодорхой бус юм.


Түрүү булчирхайн үрэвслийг эмчлэх нь

Архаг түрүү булчирхайн үрэвслийн эмчилгээ нь голдуу симптомуудыг хянахыг зорьдог. Парацетомол эсвэл ибупрофин зэрэг өвчин намдаагчид таны өвдөлтийг намжааж магадгүй юм. Альфа-хаагч (tamsulosin гэх мэт)  хэмээн нэрлэдэг эм таньд шээхэд асуудлууд байвал таньд жороор олгож болох юм, учир нь эдгээр нь түрүү булчирхайн болон давсагны суурин дахь булчингуудийг суллахад тус болж болох юм. Халдвар илрээгүй байсан ч дөрвөөс зургаан долоо хоногийн антибиотикийн (ciprofloxacin гэх мэт) курс эмчилгээг үе үе таньд жороор өгч уулгаж магадгүй юм. Энэ нь таны нөхцөл байдал сайжирах эсэхийг харах зорилготой юм.

Ноцтой шинж тэмдгүүдийн хувьд amitriptyline, gabapentin зэрэг бусад өвчин намдаагчдыг хэрэглэх явдлыг авч үзэж болох юм. Үүний зорилго нь симптомуудыг таны өдөр тутмын үйл ажиллагаануудад бага саад болохоор болгох бөгөөд өвдөлтийг нэгмөсөн арилгах явдал биш юм. 

Өвдөлтийн эмнэлэгт мөн хандах явдлыг мөн авч үзэж болох юм. Цочмог түрүү булчирхайн үрэвслийг гол төлөв өвчин намдаагч нар бөгөөд хоёроос дөрвөн долоо хоногийн антибиотикийн курс уун эмчилдэг. Хэрэв та маш их өвчтэй эсвэл шээсээ гаргаж чадахгүй бол (цочмог шээс хаагдалт) зарим тохиолдолд таньд эмнэлэгт хэвтэх шаардлагатай байж болох юм.


Ирээдүйн төлөв

Архаг түрүү булчирхайн үрэвслийг эмчлэх нь сорилт шаардсан асуудал байж болох юм, учир нь энэ өвчний учир шалтгаан нь маш бага мэдэгдэж байгаа юм. Ихэнх эрчүүд эмчилгээгээр аажимдаа эдгэх боловч энэ нь хэдэн сар эсвэл жил болж болох юм.  

Цогмог түрүү булчирхайн үрэвсэлтэй ихэнх эрчүүд хэдэн долоо хоногийн дотор бүрэн эдгэрэх бөгөөд 10 эрэгтэй тутмын 1 нь ирээдүйд хэзээ нэгэн цагт архаг түрүү булчирхайн үрэвсэлтэй болох болно.

Түрүү булчирхайн үрэвсэлтэй зарим эрчүүд симптомууд нь дараа нь буцаж ирэх (давталт) явдалтай тулгарах ба энэ нь цаашдын эмчилгээ хийлгэх шаардлага үүсгэнэ.

Түрүү булчирхайн үрэвсэл нь хорт хавдар биш бөгөөд энэ нь та ирээдүйд түрүү булчирхайн хорт хавдар тусах магадлалыг ихэсгэдэг гэдэг тодорхой нотолгоо одоогоор алга байна.

Мэдээллийг сүүлд хянасан огноо: 24/02/2015

Мэдээллийг дахин хянах огноо: 24/02/2017

No comments:

Post a Comment