Нурууны өвчин



Нуруу өвдөх нь маш түгээмэл бөгөөд хэвийн нөхцөлд цөөн хэдэн хоног эсвэл сарын дотор сайжирдаг.

Нурууны доод хэсэг дэх өвдөлт (lumbago) нь ялангуяа түгээмэл юм (хэдийгээр нурууны дагуу – хүзүүнээс ташаа гуя хүртэл - хаана ч мэдрэгдэж болох боловч).
Ихэнхи тохиолдолд өвдөл нь аливаа нэг ноцтой зүйлээс үүдэлтэй биш байдаг ба тодорхой хугацааны дараа сайжирдаг. Өвчинийг алга болгоход тус болохын тулд та зарим зүйлийг хийж болно. Гэвч заримдаа өвдөлт удаан үргэлжилж эсвэл өвчин буцаж ирсээр байж болох юм.

Энэхүү хуудсанд дараах мэдээлэл орсон болно:
Нурууны өвчинийг хэрхэн зүгээр болгох вэ?
Тусламж болон зөвлөгөө авах
Мэргэжилтнүүдээс эмчилгээ авах
Учир шалтгаанууд
Урьдчилан сэргийлэлт
Ямар тохиолдолд шууд эмчийн зөвлөгөө авах вэ?

Нуруу өвдөлтийг хэрхэн эдгээх вэ?

Дараах зөвлөгөөнүүд нь таны нурууны өвдөлтийг багасгаж, эдгэрэлтийг хурдасгаж болох юм:
  • Боломжоороо аль болох их идэвхтэй байж, өөрийн өдөр тутмын хийдэг  үйлдлүүдээ үргэлжлүүлэхийг оролд – энэ нь таны хийж болох чухал зүйлүүдийн нэг юм, учир нь удаан хугацаагаар юу ч хийхгүй амрах нь өвдөлтийг улам муутгах талтай байдаг
  • Нуруу өвдөлтөд зориулсан биеийн тамирын дасгалууд болон сунгалтын дасгалуудыг оролдоод үз; алхах, усанд сэлэх, йог, pilate-нууд ч мөн тус болж болох юм
  • ибупрофин гэх мэт үрэвслийн эсрэг өвчин намдаагчид уу –  хэрэв та уг эмийг анх удаа ууж байгаа бол энэ эм таньд аюулгүй гэдгийг баталгаажуул, хэрэв та сайн мэдэхгүй бол эмийн санчаас асуу
  • богнио хугацаанд өвчин намдаахын тулд халуун эсвэл хүйтэн төөнүүр ашигла – та үүнийг эмийн сангаас худалдан авч болох ба мөн халуун устай сав болон хөлдөөсөн ууттай ногоог даавуунд ороон ашигласан ч болно
Хэдийгээр хүнд хэцүү байж болох боловч та өөдрөг байж, таны өвдөлт сайжирна хэмээн хүлээн зөвшөөрч бодох нь таньд тус болно, учир нь өвдөлтөө үл харгалзан эерэг байж чаддаг хүмүүс илүү хурдан эдгэрэх талтай байдаг.

Зөвлөгөө болон тусламж авах нь

Нурууны өвчин өөрөө цөөн хэдэн хоног эсвэл сарын дотор зүгээр сайжиран дээрддэг ба та эмч эсвэл бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд очих шаардлагагүй байж болох юм. Гэвч хэрэв дараах зүйлс тохиолдвол тусламж авах нь зөв юм:
  • цөөн хэдэн хоногийн дотор өвдөлт намжиж эхлэхгүй бол
  • өвдөлт таныг өдөр тутам хийдэг үйлдэл хөдөлгөөнүүдийг хийх боломжгүй болгож буй бол
  • өвдөлт маш ноцтой ба цаг өнгөрөх тусам улам бүр муудаж байвал
  • та өвдөлтийн талаар санаа зовж байгаа эсвэл үүнийг зохицуулах гэж зовж байгаа бол
Та өрхийн эмчидээ хандаж болох ба тэр таны симптомуудыг асууж, нурууг чинь үзэж шалган боломжтой эмчилгээнүүдийн талаар ярилцаж болох юм. Тэд цаашдын эмчилгээнд тус болохоор физик эмчилгээний эмч эсвэл мэргэшсэн эмч үү таныг илгээж болох юм.

Эсвэл та физик эмчилгээний эмчид шууд хандаж болох юм.

Мэргэжлийн эмчийн эмчилгээ

Таны эмч, мэргэжлийн эмч эсвэл физик эмчилгээний эмч хэрэв тэд таны өвдөлтөд өөрөө өөртөө туслах арга хэмжээнүүд дангаар тус болно хэмээн бодохгүй бол нэмэлт эмчилгээнүүдийг санал болгож магадгүй юм.

Эдгээр нь дараах болно:
  • группээр биеийн тамирын дасгал хийх ангиуд – энд таныг өөрийн булчингуудаа чангалах, өөрийн биеийн байрлалаа сайжруулах дасгалуудыг заадаг
  • гар эмчилгээ – нурууны бариа засал, массаж гэх мэт гол төлөв физик эмчилгээний эмч нар, бариачид эсвэл остеопатуудын хийдэг эмчилгээ
  • танин мэдэхүйн зан төлөвийн эмчилгээ (ТМЗТЭ) гэх мэт сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа – хэрэв та өвчинтэйгээ тэмцэх гэж зовж буй бол энэ нь эмчилгээний хэрэгтэй хэсэг байж болох юм
Зарим хүмүүс өөрсдийн эмчид хандалгүйгээр бариа засалчид үзүүлдэг. Мэс заслыг нурууны өвчин тодорхой зарим өвчин нөхцлүүдээс үүдэлтэй зөвхөн цөөн хэдэн тохиолдолд л авч үзэгддэг.

Нурууны өвчиний учир шалтгаанууд

Олон тохиолдолд нурууны өвчиний учир шалтгааныг тодорхойлох боломжгүй байдаг. Эмч нар үүнийг “тодорхой бус” нурууны өвчин хэмээн нэрлэдэг. Заримдаа өвдөлт нь булчин шөрмөс сунах, булгарах, шидрэх, шөрмөсний суналтаас үүдэлтэй байдаг, гэвч энэ нь олон тохиолдолд тодорхой бус учир шалтгаанаас үүдэн бий болдог. Энэ нь маш ховорхон тохиолдолд ямар нэгэн ноцтой зүйлээс үүдэлтэй байдаг.

Үе үе нурууны өвчин нь дараах гэх мэт эмнэлзүйн нөхцлийн шалтгаантай байж болдог:
  • нурууны хоорон дахь дискний сэлгээ [slipped (prolapsed) disc]– нуруун дахь мөгөөрсийн диск ойролцоох нервийг дарах
  • ууц нурууны өвдөлт [sciatica] – аарцагнаас хөлийн тавхай хүртэлх нервийн цочрол

Эдгээр эрүүл мэндийн асуудлууд нь нэмэлт симптомууд үүсгэх хандлагатай байдаг – хөшүүн мэдрэмжгүй болох, сульдаа эсвэл чимчигнэн жингэнэх мэдрэмж гэх мэт – ба тэдгээрийг тодорхой бус нурууны өвчинөөс өрөөр эмчилдэг.

Нурууны өвчинөөс урьдчилан сэргийлэх нь

Нурууны өвчинөөс урьдчилан сэргийлэх нь хэцүү байдаг, гэвч дараах зөвлөгөөнүүд таны эрсдлийг бууруулахад тус болж болох юм:

  • тогтмол нурууны дасгалууд эсвэл сунгалтуудыг хий – таны эмч эсвэл физик эмчилгээний эмч таньд ямар дасгалуудыг хийгээд үзээд алдах вэ гэдгийг зөвлөх боломжтой байж болох юм
  • идэвхтэй бай – байнга дасгал сургуулилт хийх нь таны нурууг хүчтэй болгоно; насанд хүрсэн хүмүүс долоо хоногт 150 минутын биеийн тамирын дасгал сургуулилт хийх хэрэгтэй хэмээн зөвлөдөг
  • жолоо барьж байхдаа эсвэл ажил дээрээ хэт удаан суухаас зайлсхий
  • юм өргөхдөө болгоомжтой өргө – аюулгүй өргөх зөвлөгөөнүүдийг уншина уу
  • сууж байх, компьютер хэрэглэх, телевиз үзэж байхдаа өөрийнхөө биеийн байрлалыг шалга – хэрхэн зөв суух болон лаптоп компьютер хэрэглэгчдэд зориулсан зөвлөмжийг уншина уу
  • таны орны матрассууд таныг зөв зохистой дэмжиж буй явдлыг баталгаажуул
  • хэрэв та илүүдэл жинтэй бол эрүүл хооллолт болон тогтмол биеийн тамирын дасгал сургуулилт хийн жингээ хасна уу – илүүдэл жинтэй байх нь таныг нурууны өвчинтэй болох эрсдийг ихэсгэж болно 

Ямар үед эмнэлгийн зөвлөгөө, тусламж яаралттай авах хэрэгтэй вэ?

Хэрэв таны нуруу өвдөн дараах зүйлс тохиолдвол та эмч эвсэл түргэн тусламжид яаралттай хандах хэрэгтэй:
  • таны бэлэг эрхтэн эсвэл хонго цавиар чинь хөшүүн мэдрэмжгүй болон эсвэл чимчигнэн жингэнэх
  • шээхэд хүндрэлтэй бол
  • давсаг эсвэл хэвлий гэдэс доторын хяналт алдагдах
  • цээж өвдөх
  • 38С эсвэл түүнээс дээш хэмээр халуурах
  • учир шалтгаан нь тодорхойгүй жин алдалт
  • таны нуруунд хавдар булдруу үүсэх эсвэл хэлбэр галбиргүй байдал согог үүсэх
  • энэ нь амарсны дараа сайжрахгүй байх эсвэл шөнө орой улам муу байх
  • энэ нь авто осол аваар гэх мэт ноцтой осол аваарын дараа өвдөж эхэлсэн

Эдгээр асуудлууд нь ямар нэгэн илүү ноцтой зүйлийн шинж тэмдэг байж болох ба тиймээс яаралттай үзүүлж шалгуулах хэрэгтэй.


Нурууны дасгал

Дараахи дасгалуудыг ерөнхийдөө тав таван удаа хийнэ. Дунд нь таван секунд завсарлана:





Мэдээллийг хамгийн сүүлд хянасан огноо: 23/01/2017

Мэдээллийг дахиж хянах огноо: 23/01/2020

No comments:

Post a Comment