Витамин Д “гэмтсэн зүрхийг анагаадаг”


Витамин Д хэрэглэх нь зүрхний өвчтэй хүмүүст тусалж болохыг судалгаа харуулж байна.
Наранд ээх үед арьсанд  үүссэн Д витамины үр дүнд 163 өвчтөний зүрхний цус шахах чадвар сайжирсан нь туршилтаар тогтоогдсон.

Лийдсийн Сургалтын Эмнэлгийн багийнхан Америкийн Зүрх Судлалын Коллежийн уулзалтан дээр танилцуулахдаа  уг үр дүнг “гайхамшиг” хэмээн тодорхойлсон байна. Английн Зүрхний Сангаас эм хэлбэрээр хэрэглэхийг хэсэг хугацаанд туршиж үзэхийг хүссэн. Витамин Д нь яс, шүд эрүүл байхын үндэс төдийгүй хүний бие бүхэлдээ эрүүл байхад чухал ашиг тустай бөгөөд гэсэн хэдий я олон хүн Витамин Д-ийн дутагдалтай байсаар байна.

Наранд шарах нь найдвартай арга биш-Анхаар: Уг судалгаанд хамрагдсан хүмүүс дундаж нас 70 байсан бөгөөд ихэнх хүмүүст зуны улиралд ч Д витамины хэмжээ бага байсан байна.  Зөвлөх зурх судлалын эмч Доктор Клойс Уйтт  “Тэд гадагшаа бага гардаг, мөн арьсных нь Д витамин нийлэгжүүлэх чадвар муу байдаг бөгөөд үүний учрыг бид олоогүй л байна” гэсэн юм. 
Өвчтөнүүдэд жилийн турш шахмал эсвэл чихрэн үрлэн Д витамины аль нэгийг өдөрт 100 микрограмм хэмжээгээр өгсөн. Ингээд судлаачид зүрхний хэвийн цус шахах үйл ажиллагаа нь хэт муудсан үед хэрхэн нөлөөлж буйг хэмжсэн.

Гол хэмжүүр нь зүрхний нэг цохилтоор ховдлоос гадагшаа шахах цусны эзлэх хувь хэмжээ юм. Эрүүл насанд хүрсэн хүмүүст 60, 70 хувь байдаг бол зүрхний өвчтэй хүнд зүрхэн дэх цусны ердөө 4-ний нэгийг л амжилттай шахаж чаддаг байна. Гэвч Д витамин хэрэглэсэн хүмүүст уг хэмжээ 26-аас 34 хувь болж нэмэгдсэн байна. Др. Уйтт BBC News сайтад хэлэхдээ “Энэ туршилт бидний ашигладаг бусад өндөр үнэтэй эм, эмчилгээ хийсэнтэй дүйцэхүйц нилээд амжилттай, гайхмаар үр дүн үзүүлсэн. Сүүлийн 15 жилийн хугацаанд хэний ч хараагүй хамгийн анхны хямд, сөрөг нөлөөгүй, хүмүүс хурдацтай сайжирсан анхны тохиромжтой эмчилгээ байлаа.” гэжээ.

Уг судалгаагаар мөн өвчтөний зүрх жижгэрсэн ч илүү хүчтэй, бүтээмжтэй болж байна. Их Британид 65-аас дээш насны хүмүүст Д витамин 10 мкг-ийг хэрэглэхийг зөвлөдөг.

Гэсэн хэдий ч Доктор Уитт өндөр дозоор витамин Д тогтмол хэрэглэхийг хараахан зөвшөөрч болохгүй гэж үзэж байгаа.

Тэрээр BBC-д хэлэхдээ: “Бид одоогоор маш бага урагш ахиад байна шүү дээ. Би итгэхгүй байгаад биш, зүрхний үйл ажиллагаа сайржирч буйг зөвхөн тоон мэдээллээр харж байгаа учраас шинж тэмдгээр сайжирч байгааг харуулах шаардлагатай бөгөөд үүний тулд бидэнд маш их судалгаа хэрэгтэй.”
Д витамин хэрхэн зүрхний үйл ажиллагааг сайжруулж буй нь мөн тодорхой бус ч биеийн бүх эсэд уг витамин үйлчилж байгаа гэж үзэж байгаа юм.

Ихэнх Д витаминыг нарнаас авдаг ч загасны тос, өндөгөнд агуулагддаг, мөн эрдэнэшиш гэх мэт зарим хүнсний зүйлд мөн агуулагддаг байна.

Британий Зүрхний Сангийн профессор Питер Вайсберг энэ өвчтөнүүд дасгал хөдөлгөөн хийхдээ муу байх шиг байна хэмээсэн. Мөн нэмээд, “Илүү удаан хугацааны турш томоохон судалгаа хийж зүрхний үйл ажиллагааны эдгээр өөрчлөлт нь шинж тэмдгүүдийг багасгаж, зүрхний өвчтэй хүмүүсийг илүү удаан амьдрах боломж олгож байгаа эсэхийг тодорхойлох шаардлагатай байна” гэв.  

http://www.bbc.com/news/health-35959556

No comments:

Post a Comment