Астма буюу Багтраа өвчин


Астма бол нийтлэг тохиолддог уушгинд үе үе амьсгалын хүндрэл үүсгэдэг өвчин юм.

Энэ нь бүх насны хүмүүст тохиолддог, гол төлөв хүүхэд байх үед эхэлдэг ч насанд хүрсэн хүмүүст анх удаа илэрч мөн болно.

Одоогоор астмыг эмчлэх арга байхгүй байгаа боловч шинж тэмдгүүдийг намдаах энгийн арга, эмчилгээнүүд байгаа учраас таны амьдралд их сөрөг нөлөө үзүүлэхгүй байна.
Зарим хүмүүс  ялангуяа хүүхдүүд астмаас ангижирах нь бий. Гэвч бусад нь насаараа ийм эмгэгтэй байсаар байна.

Астмын шинж тэмдгүүд

Астмын дараахь үндсэн шинж тэмдгүүд байна.
- Хэржигнэх (амьсгалах үед хэржигнэсэн дуу гарах)
- Амьсгаа боогдох
- Цээж давчдах
- Ханиалгах

Эдгээр шинж тэмдгүүдийн зовиур хүн хүнд янз бүр байдаг. Гол төлөв үе үе илэрдэг боловч зарим хүмүүсийн хувьд үргэлж зовиуртай байдаг.
Астмын шинж тэмдэг заримдаа түр зуурч ихээр хүндэрч болно. Үүнийг астма хөдлөх гэж ярьдаг.


Хэзээ эмчид хандах вэ?

Хэрэв та өөрийгөө болон үр хүүхдээ астматай байж магадгүй гэж бодож байвал эмчид хандаарай.
Хатгаа, багтраа гэх мэт хэд хэдэн өвчин ижил шинж тэмдгүүдтэй байж болно. Тиймээс зөв онош тавьж зохих эмчилгээг хийх нь чухал.
Эмч гол төлөв таниас эсвэл хүүхдээс тань илэрсэн шинж тэмдгүүдийн талаар асууж, энгийн амьсгалын шалгалт хийгээд астмыг оношилж чаддаг.
Гэвч эдгээр амьсгалын тестийг бага насны хүүхдүүдэд хийхэд хэцүү учраас шинж тэмдгүүд дээр үндэслэж, амьсгалын аппараттай туршилтын эмчилгээний үр дүнд тулгуурлан оношилдог.

Астмын учир шалтгаан

Астма нь уушгинд агаар оруулах, гаргах амьсгалын гуурсан хоолойн үрэвслээс үүддэг. Энэ үрэвслийн үед гуурсан хоолой маш мэдрэмтгий болж хэсэг зуур нарийсдаг. Энэ нь санаандгүй эсвэл сэдээгч хүчин зүйлд өртсөний улмаас тохиолддог. Энэ гуурсан хоолой нь мөн цэрээр бөглөрсөн байх нь бий.
Астмын нийтлэг сэдээгчид дараах зүйлс багтана. Үүнд:
- Гэрийн тоосны хачиг, амьтны үс, ургамлын тоос гэх зэрэг харшил үүсгэгчид
- Тамхины утаа, хүчтэй үнэртэн, хий, хүйтэн агаар гэх мэт бусад цочроох хүчин зүйлс
- Дасгал хөдөлгөөн
- Хатгаа тусах
Зарим хүн астмын талаар бүрэн сайн мэдэхгүйгээс болж тусдаг ч таны ойр дотны хүн астматай үед өртөх магадлал харьцангуй их гэдгийг мэднэ.

Астмын эмчилгээ

Хэдий одоогоор астмыг бүрэн эдгээх арга байхгүй ч үүнийг намдаах олон эмчилгээ бий. Ихэнх астмын эмчилгээг цацлага, нунтаг эмийг амьсгалах үед гуурсан хоолойд хүргэх жижиг хэмжээний төхөөрөмж болох утлагын аппарат ашиглан хийдэг.

Дараах үндсэн эмчилгээ бий. Үүнд:

- Болж өгвөл астмын сэдээгчийг тогтоож, түүнээс хол байх
- Намдаагч утлага – утлагын аппаратыг астмын шинж тэмдгийг богино хугацаанд түргэн намдаах шаардлагатай үед ашигладаг.
- Урьдчилан сэргийлэх утлага – утлагын аппаратыг астмын шинж тэмдэг болохоос урьдчилан сэргийлж гуурсан хоолойн үрэвслийг багасгахын тулд өдөр бүр тогтмол ашигладаг.

Та эмч, сувилагчтай ярилцаж хувийн төлөвлөгөө гаргах нь зүйтэй. Үүнд эм тарианы талаарх мэдээлэл, шинж тэмдэгээ хэрхэн хянах, астма хөдөлсөн үед юу хийх талаарх мэдээллийг багтааж өгнө. Астмыг хэрхэн эмчлэх, астматай хэрхэн амьдрах талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг уншина уу.


Астма хэр удаан үргэлжилдэг вэ?

Астма нь олон хүний хувьд тэр дундаа насанд хүрэгчдэд анх тохиолдож байх үед маш удаан үргэлжилдэг эмгэг юм.
Хүүхдүүдэд заримдаа астма арилах эсвэл өсвөр насанд нь багасах тохиолдол байдаг ч хожим эргэн тохиолдож болно.  Шинж тэмдгийг голдуу эмчилгээгээр дарж болох бөгөөд ихэнх хүмүүс хэвийн, идэвхтэй амьдрарч болох боловч зарим илүү хүнд туссан хүмүүст байнгын төвөгтэй байдаг.


Астмын хүндрэл

Хэдийгээр астмыг байнга хяналтандаа байлгаж болох ч энэ нь нилээн хүндрэл учруулдаг ноцтой эмгэг хэвээр л байна.
Тиймээс та эмчилгээний зааврыг дагах нь маш чухал бөгөөд илүү муудаж буй шинж тэмдгүүдийг үл тоомсорлож болохгүй.

Астмад муу анхаарах нь дараах асуудлуудыг үүсгэдэг. Үүнд:
- Байнгын ядарч сульдах
- Ажил, хичээлээс завсардах, бүтээмж муудах,
- Стресс, сэтгэл санаа тогтворгүйтэх, сэтгэл гутрал гэх мэт эрүүл       мэндийн асуудлууд
- Гэнэт эмчид хандах, эмнэлэгт үзүүлэх гэх мэтээр ажил, амралт саад учруулах
- Уушигны өвчлөлүүд
- Хүүхдэд, өсөлт, бэлгийн бойжилт хоцрох гэх мэт.

Мөн маш хүнд астма хөдлөх үед амь насанд ч аюул заналхийлэх эрсдэл бий.

No comments:

Post a Comment