Идэвхи багатай бамбай булчирхай буюу гипотероидизм

Оршил 

Хангалттай идэвхтэй бус бамбай булчихай (гипотероидизм) нь таны бамбайн булчирхай хангалттай гормонуудыг үйлдвэрлэхгүй байх явдал юм.
Хангалттай идэвхитэй бус бамбай булчирхайн түгээмэл шинж тэмдэгүүд нь ядаргаанд орох, жин нэмэх болон сэтгэлийн гүн гутралтай байх мэдрэмж юм.

Гипотероидизмыг таны бамбай булчирхай үйлдвэрлэхгүй байгаа гормонуудыг орлуулахын тулд өдөр бүр гормоны эмнүүд уун ерөнхийдөө амжилттай эмчилж болно.

Хангалттай бус идэвхитэй бамбай булчирхайнаас урьдчилан сэргийлэх боломжгүй юм. Ихэнх тохиолдлууд нь дархлааны систем бамбай булчирхайг дайран, түүнийг гэмтээснээс, эсвэл хэт идэвхитэй бамбай булчирхай эсвэл бамбай булчирхайн хорт хавдрын зарим эмчилгээний үед бамбай булчирхай гэмтсэнээс үүдэлтэй байдаг.


Хэзээ эмчид хандах вэ?

Хангалттай бус идэвхитэй бамбай булчирхайн шинж тэмдгүүд нь бусад эрүүл мэндийн асуудлуудынхтай ихэнх тохиолдолд ижилхэн байдаг бөгөөд тэдгээр нь удаан хугацааны турш бий болдог тул та тэдгээрийг олон жил анзаарахгүй байж болох юм.

Таньд дараах симптомууд байвал та эмчид хандан гипотеродизм байгаа эсэхээ шинжлүүлэх хэрэгтэй, эдгээрийн дотор:
•    ядаргаа, ядаргаанд орох
•    жин нэмэх
•    сэтгэл санааны гүн гутралд орох (depression) 
•    хүйтэнд мэдрэмтгий болох
•    хуурай арьс болон үс
•    булчин өвдөх

Таньд бамбай булчирхайн асуудал байгаа үгүйг нарийн олж тогтоох ганц арга нь бамбай булчирхайн функцийн шинжилгээг хийх ба энэ нь таны цусыг шинжилж гормоны түвшинг тогтоох явдал юм.

Хэн нэрвэгддэг вэ?

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь гипотероидизмтой байж болох боловч энэ нь эмэгтэйчүүдэд илүү түгээмэл тохиолддог. Их Британид энэ нь 1,000 эмэгтэй тутмтын 15-д нь тусдаг бол эрэгтэйчүүдэд 1,000-д 1 тохиолддог. Хүүхдүүд мөн гипотероидизм тусч болох юм. 3,500-4,000 хүүхэд тутмын 1 нь хангалттай бус идэвхитэй бамбай булчирхайтай төрдөг (төрөлхийн гипотероидизм). Их Британид төрсөн бүх нялх хүүхдүүд төрөөд 5 хоносны дараа төрөлхийн гипотероидизмтой эсэхийг шалгахын тулд цусны шинжилгээ хийлгэдэг.


Хангалттай бус идэвхтэй бамбай булчирхайг эмчлэх нь

Хангалттай бус идэвхитэй бамбай булчирхайг өдөр тутам гормон орлуулах levothyroxine нэртэй эмүүдийг уун эмчилдэг ба энэ нь таны thyroxine-ий түвшинг ихэсгэх зориулалттай юм. Та уг эмчилгээг үлдсэн амьдралынхаа турш хийлгэх хэрэгтэй юм. Гэвч зөв зохистой эмчилгээ хийлгэснээр та хэвийн, эрүүл амьдрах боломжтой юм. Хэрэв гипотероидизмийг эмчлэхгүй бол энэ нь хүндрэлүүд, түүний дотор зүрхний өвчин, бамбай булчирхай томрох, жирэмслэлтийн асуудлууд болон myxoedema coma хэмээх аминд аюултай өвчин (хэдийгээр энэ нь маш ховор ч гэсэн) үүсгэж болзошгүй юм.

Бамбай булчирхай

Бамбай булчирхай нь хүзүүнд мөгөөрсөн хоолойн яг урд байдаг эрвээхэй-хэлбэртэй булчирхай юм. Түүний гол функциудын нэг нь биеийн метаболизмыг (хоолыг энерги болгох процесс) зохицуулахад тус болох юм. Эдгээр гормонуудыг  triiodothyronine (T3) болон thyroxine (T4) хэмээн нэрлэдэг. Эдгээр гормонуудыг хангалттай боловсруулахгүй бол бие махбодийн олон функциуд удааширдаг байна.


Мэдээллийг хамгийн сүүлд хянасан өдөр: 11/05/2015

Дахиж хянах өдөр: 11/05/2017

No comments:

Post a Comment