Шээс цустай байх



Шээсэн дэх цус нь гол төлөв аливаа нэг ноцтой зүйлээс болдоггүй. Гэвч та үүнийг заавал эмчид үзүүлэх ёстой.

Дараах зүйлүүд таньд тохиолдоогүй байсан ч гэсэн эмчид үзүүлэх хэрэгтэй:
- таньд өөр бусад өвчиний шинж тэмдгүүд байхгүй
- энэ зүйл ганц л удаа тохиолдсон
- шэээсэнд зөвхөн жижигхэн хэмжээний цус байгаа
- энэ цус эсэхийг та яг мэдэхгүй байгаа
Шээсэн дэх цус тод ягаан, улаан эсвэл бараан бор байж болно.

Анхаар

Шээсэн дэх цусыг заавал шалгуулах ёстой, учир нь энэ нь хорт хавдрын шинж тэмдэг байж болох юм. Үүнийг эрт илрүүлвэл эмчлэхэд илүү амархан байдаг.

Эмч юу хийдэг вэ?

Эмч тантй өвчиний симптомуудын талаар асуух бөгөөд таний шулуун гэдэс эсвэл та эмэгтэй бол таний үтрээнд үзлэг хийж болох юм.

Тэд мөн дараах зүйлсийг хийж магадгүй:
- таниас шээсний шинжилгээ эсвэл цусны шинжилгээ авч болох юм
- хэрэв тэд энэ нь халдвар гэж үзэж байвал таньд антибиотик өгч болох юм
- танийг мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөж мөн болох юм

Шээсэнд цус байхын учир шалтгаанууд

Шээсэн дэх цус шээсний сүвийн хаанаас ч гарж ирж байж болох юм - давсаг, бөөр, шээсний суваг (шээсийг таний биенээс гадагшлуулдаг гуурсан эд).
Хэрэв таньд өөр симптомууд байвал энэ нь учир шалтгааны талаар төсөөлөл өгч болох юм. Өөрөө өөртөө бүү онош тавиарай! - Таний шээсэнд цус байна гэж бодож байвал эмчид үзүүлэх хэрэгтэй.

Бусад симптомууд

Шээхэд халуу оргих мэдрэмж төрөх, байн байн шээх хэрэгтэй болох, үнэртэй эсвэл булингартай шээс, халуурах, хажуу талаар эсвэл нурууны доод хэсэгт өвдөх: Хэрэв ийм шинж тэмдгүүд байвал энэ нь Шээсний сүвийн халдвараас үүдэлтэй байж болох юм (Urinary tract infections).

Бөөр хавирга, доод нуруу эсвэл цавь салтаагаар маш их өвдөж болих, өвдөлт мэдрэн тайван унтаж чадахгүй байх: Хэрэв ийм шинж тэмдгүүд байвал энэ нь бөөрний чулуунаас үүдэлтэй байж болно.

Ахимаг насны эрчүүд (50-иас дээш насанд түгээмэл тохиолддог) шээхэд хүндрэлтэй байх, гэнэт, байн байн шээх хэрэг гарах, шөнө дунд шээхээр босох: Хэрэв ийм шинж тэмдгүүд байвал энэ нь түрүү булчирхай томорсноос үүдэлтэй байж болох юм.

Энэ нь шээснээс өөр юу байж болох вэ?

Хэрэв дараах зүйлстэй хамаатай бол энэ нь таний шээсэнд цус байгаа биш өөр зүйлээс үүдэлтэй байж болох юм:

- та улаан манжин саяхан идсэн - энэ нь таний ягаан өнгөтэй болгож болно
- та шинэ эм ууж эхэлсэн - зарим эмнүүд таний шээсийг улаан эсвэл хүрэн өнгөтэй болгож болно
- таний шулуун гэдэснээс цус гарч байгаа
- сарын тэмдэг гарах үед энэ зүйл тохиолдож байгаа

Мэдээллийг хамгийн сүүлд хянасан огноо: 04/07/2017
Мэдээллийг дахин хянах огноо: 04/07/2020

No comments:

Post a Comment