Үс хэт эрт бууралтах



Оршил

Үс яагаад бууралтдаг, түүнийг зогсоож, буцааж харлуулах боломжтой юу

Үс бууралтах нь насжих, хөгшрөх үйл явцтай гол төлөв холбоотой ба зарим хүмүүс их эрт (Ерөнхийдөө 20-30 насандаа бууралтаж байвал эрт бууралтаж байна хэмээн үздэг). Хэрэв 18 хүрээгүй хүүхэд бууралтаж байвал энэ нь хэд хэдэн эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй байх магадлалтай, тухайлбал цус багадах, бамбай булчирхайн асуудал, витамин Б-ийн дутагдал гэх мэт. Гэвч зарим хүмүүс 70-80 настайдаа хүртэл цөөн хэдэн буурал үстэй байдаг. Энэ бүх зүйлс нь гол төлөв удамшлын учир шалтгаантай байдаг. Өөрөөр хэлбэл таны эцэг эх, өвөө, эмээ гэх мэтийн хэн нэг нь эрт бууралтсан, та тэдний хэн нэгний генийг авсан бол та ч гэсэн эрт бууралтах магадлал өндөр юм.

Цагаан арьстанууд хамгийн эрт бууралтаж эхэлдэг ба дараа нь Азиуд ерөнхийдөө 30-40 насандаа бууралтаж эхэлдэг. Харин хар арьст хүмүүс хамгийн сүүлд бууралтаж эхэлдэг бол улаан үстэй хүмүүс бараг бууралтдаггүй байна.

Харин удамшил нь зөвхөн гол нэг шалтгаан бас биш гэдгийг сүүлийн үеийн судалгаануудаар тогтоосон байна. Ийм учир натуральный аргаар үсний бууралталтыг буцааж байгалийн өнгөнд нь оруулах (жишээ нь та хар үстэй байсан бол буцааж харлуулах) шинжлэх ухааны батлагдсан аргачлалууд байдаг. Эрдэмтэд үс эрт бууралтахад хүргэдэг хэд хэдэн учир шалтгааныг олж тогтоогоод байна.
Эдгээр нь

-       Кальцийн пантотониктай витамин Б комплекс уух эсвэл тариулах (Хамгийн үр дүнтэй арга бол Витамин Б комплексоор баялаг хоол хүнс хэрэглэх юм).
-       Толгой дээр чинь батга гардаг бол түүнийг зохицуулах
-       Уургийн дутагдал нь хэт эрт үс бууралтуулж болдог тул уураг ихтэй хоол идэж байх
-       Агаарын бохирдолоос зайлсхийх
-       Бургер, пизза гэх мэт түргэн хоол буюу чанар муутай хоолноос зайлсхийх
-       Селениум, фолийн хүчил гэх мэт үсэнд чухал эрдсүүдтэй сайн чанарын хоол хүнс хэрэглэх
-       Үсэндээ тэжээлийн тос түрхэх
-       Толгойгоо байнга шампоньдож угаахдаа болих (толгойгоо долоо хоногт дээд тал нь 2-3 удаа шампоньдож угаах). Учир нь шампонь нь химийн бодис ихээр агуулдаг ба үсний натураль тослогийг алга болгодог.
-       Пероксидтой бүтээгдэхүүнүүдээс зайлсхийх (шүд цайруулагч, үс будах бүтээгдэхүүнд байдаг)
-       Ажлын стресс ихтэй ажил хийдэг бол түүнийгээ багасгах
-       Сайн чанарын модон самаар үсээн сайн самнаж байх, толгойдоо массаж хийх
-       Нарны хэт ягаан туяанд удаан хугацаанд үсээ өртүүлэхгүй байх. Өөрөөр хэлбэл үсийг халхавчилсан малгай өмсөх
-       Витамин Д аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
-       Цайрын дутагдалд орохгүй байх
-       Омега-3 хоол хүнсэндээ хэрэглэх
-       Хушга, самар гэх мэт нь үсний эрүүл мэндэд маш сайн хоол хүнснүүдийн нэг юм
-       Турмерик хэрэглэх

No comments:

Post a Comment