Эмэгтэй хүн дур тавихгүй байх, Сексийн дуршилгүй болох

Эмэгтэй хүн дур тавихгүй байх
Эдгээр нь хоёр төрөлд хуваагдаж болох юм:

- анхдагч: тухайн эмэгтэй хэзээ ч дур тавьж үзээгүй

- хоёрдогч: эмэгтэй хүн урьд нь дур тавьж байсан боловч одоо чадахгүй байгаа

Зарим эмэгтэйчүүд сексээс таашаал авахын тулд заавал дур тавих хэрэггүй байдаг. Гэвч
дур тавьж чадахгүй байх нь зарим эмэгтэйчүүд болон тэдний хамтрагч нарын хувьд асуудал бэрхшээл байж болох юм.


Эмэгтэй хүн дур тавьж чаддаггүйн учир шалтгаанууд нь дараах зүйлсээс үүдэлтэй:

- сексийн тухай айдас эсвэл сексийн мэдлэггүй байх

- “биеэ сул тавьж” чадахгүй байх

- хангалттай үр дүнтэй өдөөлт байхгүй

- харилцааны асуудлууд

- сэтгэл санааны доголдлууд – сэтгэл санаагаар унах гэх мэт

- урьдын сэтгэл сэвтүүлсэн секс туршлага

Клитори руу цус болон нервийн хангамжид нөлөөлдөг тодорхой эрүүл мэндийн асуудлууд дур тавилтад нөлөөлдөг эсэхийг судлахаар судалгаа хийгдэж буй юм.

Эмэгтэй хүн секс хийх дуршилгүй болох


Зарим эмэгтэй хүнд амьдралынх нь тодорхой цаг үеүүдэд (жирэмслэлтийн үед, хүүхэд төрүүлсний дараа, эсвэл стресстсэн үед) сексийн дуршилгүй эсвэл хүсэлгүй болж болох юм. Гэвч зарим эмэгтэйчүүд байнга сексийн дуршилгүй байдаг.

Секс хийх хүсэлгүй байх нь хэд хэдэн бие махбодийн эсвэл сэтгэлзүйн учир шалтгаануудтай байж болно, түүний дотор:

- харилцааны асуудлууд

- депресс буюу сэтгэл санааны гүн хямрал

- урьдын сэтгэлзүйн эсвэл бие махбодийн шок, гэмтэл

- ядрах

- гормоны доголдлууд

- архи дарс хэтрүүлэн хэрэглэх эсвэл мансууруулах бодис хэрэглэх

- тодорхой эм тарианууд

Секс хийх дуршил мөн эмэгтэй хүний байгалийн тестостерон гормоны түвшин буурахад багасч болох юм. Тестостерон нь өндгөвч болон бөөрний дээд булчирхайнд үйлдвэрлэгддэг бөгөөд хэрэв тэдгээрийг авч хаясан эсвэл тэдгээр нь зөв зохистой ажиллахгүй байгаа тохиолдолд тестостероны түвшин буурч болох юм.

No comments:

Post a Comment