Үс унах, үс халцрах (Hair Loss)


Үсний уналт

Үс уналт гэдэг хэвийн зүйл боловч яалтчгүй сэтгэл зовоох асуудал юм. Хэдий тийм ч тохирсон эмчилгээний үр дүнд зарим төрлийн үсний уналтыг зогсоох боломжтой.

Үс унах нь хэвийн зүйл юм. Үсний уналттай холбоотой хэд хэдэн энгийн шалтгаанууд байж болно. Өдөр тутамд бидэнд анзаарагдахгүй байдалаар 50-100 ширхэг үс унах нь хэвийн үйл явц  юм.

Үс уналт нь хэвийн процесс байж болох ч зарим тохиолдолд эрүүл мэндийн эмгэг буйг илтгэх шалтгаан байж болдог.
Зарим эмэгтэй, эрэгтэй хүмүүс халцрах тохиолдол байдаг ба энэ нь үүрдийн зүйл байдаг ба  үүнийг ихэнхдээ удамшилын гэж оношилох нь бий.

Бусад төрлийн үс уналт нь түр зуурынх гэж үзэж болно

Түр зуурын үс унах үндсэн шалтгаанууддыг дурьдвал:

• Эмгэг өвчлөл

• Стресс

• Хорт хавдарын эмчилгээнээс үүдсэн үс уналт

• Гэнэтийн жин хасагдсан

• Төмөрийн дутагдалаас
    
Хэрэв дараах зүйлс таньд тохиолдвол харьяа өрхийн эмчидээ үзүүлэх хэрэгтэй:

• Гэнэт үс унаж эхлэх

* Та халзан толбуудтай болох

• Үс туг тугаар халцарч унах

• Хуйх загатнах эсвэл халуун оргих

• Үс уналтаас шалгтгаалсан сэтгэлзүйн хямрал


Эмчийн үзлэг дээр юу болдог вэ?

Мэрэгжилийн эмчид хандсанаар тухайн эмч өвчтөнөөс тодорхой шалтгаан зовиур тодруулж онош дүгнэлтэн дээр тулгуурлан тохирох эмчилгээг бичиж өгөх боломжтой.

АНХААРНА УУ

Мэрэгжилийн эмчид ахнлан хандсанаар үсний уналт чухам юунаас үүдсэн бодит шалтгаан тодорхой оношийг эмчээс авах нь элдэв сурталчилгааны бүтээгдэхүүн үйлчилгээ болоод санхүүгийн төлөвлөгдөөгүй зардал эрсдлээс хамгаалах боломжтойг урьдчилан анхаарна уу!
   
     
Эмчилгээнүүд

Ихэнхи төрлийн үс уналтуудад эмчилгээ хэрэггүй бөгөөд дараах зүйлс байж болно:

* Энэ нь түр зуурынх бөгөөд буцаад өөрөө ургадаг
* Хөгшрөх үйл явцтай холбоотой жирийн үзэгдэл

Эрүүл мэндийн шалтгаан буюу өвчин эмгэгээс үүдэлтэй үс уналт гол төлөв та эдгэхтэй зэрэгцэн зогсдог ба буцаж ургадаг

Хэдий тийм боловч эл 2 шалтгаанаас үл хамаарсан таны үсний уналт халцралт үнэхээр эмзэглэх шалтгаан мөн гэж үзвэл тодорхой үнэ төлбөртэй үсний уналтын дагнасан эмчилгээг хийлгэх боломж нээлттэй байдаг.

Гэвч бүх эмчилгээг 100% үр дүнтэй гэх баталгаа байхгүй гэдэгийг санах хэрэгтэй.


Finasteride and Minoxidil

Finasteride and Minoxidil гэх үсний халцралтад тусгайлан хийгддэг эмчилгээ байдаг тус эмчилгээ нь ердийн эрэгтэй хүний халцралтад зориулагдсан байдаг.

Minoxidil нь эмэгтэйчүүдийн үс халцаралтын эмчилгээнд хийгддэг хэрэв эмэгтэй хүйстэй бол Finasteride-г хэрэглэхийг хориглоно

• Тус эмчилгээ нь бүх хүнд тохирох заалтгүй гэдэгийг анхаарна уу

• Эмчилгээг удаан хугацаанд хийлгэж үр дүн гардаг

• Энгийн эмчилгээний заалтад ордоггүй

• Үнэ өртөг ихтэй


Хиймэл үс буюу парик


Их Британид Эрүүл мэндийн яамнаас хиймэл үс авах боломжтой. Зарим тохиолдолд худалдан авах чадваргүй өвчтөнд үнэгүй олгож болдог.

Үсний парик 2 янз байна:

Синтетик буюу Нийлэг хиймэл үс

• Эдэлгээний чанарын хувьд 6-9 н сар
• Жинхэнэ үсээр хийгдсэн париктай харьцуулхал арчлахад хялбар байж болно
• Халуун нөхцөлд загатнуулах талтай
• Жинхэнэ үсээр хийсэн хиймэл үсийг бодвол хямд үнэтэй

Жинхэнэ хүний үсээр хийсэн хиймэл үс

• Эдэлгээний хугацаа 3-4 жил байж болдог

• Нийлэг хиймэл үсийг бодвол арчлахад түвэгтэй байх

• Харагдах үзэмж талаасаа синтетика парикыг бодвол өөрийн мэт харагддаг давуу талтай

• Үнийн хувьд илүү үнэтэй худалдаалагддаг
         
Бусад төрөлийн үсний халцралтад хийгддэг эмчилгээний аргуудаас:


Эмчилгээ

Тодорхойлолт
Стеройдоор тарих
Халцарсан толбууд руу тарих
Стеройд тоснууд
Халцарсан толбуудад тос түрхэх
Дархлааны эмчилгээ
Халцарсан толбуудад химийн бодис түрхэх
Гэрлэн эмчилгээ
Халцарсан толбууд руу нарны хэт ягаан туяа тусгах
Шивээс хийх
Богино үс эсвэл хөмсөг шиг харагдаг болгох шивээс
Үсний суулган шилжүүлэлт
Нимгэрч буй толбонуудад үсний эсүүд шилжүүлэн хийх
Үсний хуйх багасгах мэс ажилбар
Үстэй хүйхан хэсгүүдийг уртасган сунгаж өөр хооронд нь нийлүүлэн оёдог
Хиймэл үс шилжүүлэн суулгах
Хиймэл үснүүд суулгах мэс ажилбар


Эцэст нь үсний халцралт гэдэг хувь хүний гадаад үзэмж өөртөө итгэх итгэлд зайлшгүй чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйлийн нэг яах аргагүй мөн билээ.

Энэ тохиолдолд мэргэжлийн эмчид хандсанаар өөрт тохирох зөвлөгөөг авах боломжтой мөн энэ төрөлийн асуудал нэгтэй хүмүүстэй нэгдэж харилцан зөвлөгөө авч, мэдээлэл туршлагаа солилцох нь тохирсон үр дүнтэй эмчилгээ арга хэмжээ авхад тань дөхөм болох боломжтой юм шүү.

Мэдээллийг сүүлд хянасан огноо: 2018 оны 1-р 4
Мэдээллийг дахин хянах огноо: 2021 оны 1-р 4

No comments:

Post a Comment