Коронавирус буюу титэм вирусаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?


Коронавирусаас урьдчилан сэргийлэхийн тулд доорхи арга хэмжээнүүдийг авна уу. Мөн олон нийт ихээр цуглардаг газруудаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

Дархлаагаа сайжруулахын тулд:

- Сайн унтаж амрах;

- Стрэссдэхгүй байх;

- Эрдэс, витаминаар, нэн ялангуяа Витамин Ц-ээр баялаг хоол идэх хэрэгтэй;

  • ✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  • ✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  • ✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
  • ✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  • ✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
  • ✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
  • ✅ Түүхий ус уухгүй байх;
  • ✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
  • ✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;
  • ✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
  • ✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
  • ✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
  • ✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
  • ✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх.

No comments:

Post a Comment