Трихомоназ

Трихомоназ ямар өвчин бэ ?
Трихомоназ бол эмэгтэйчүүдэд ихэвчлэн үтрээний үрэвслийн шинж тэмдгээр илэрдэг бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ) юм. Трихомоназтай ихэнх эрчүүдэд ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй тул тэд эмчлүүлдэггүй байна. Тиймээс эрчүүд трихомонадын хадгалагч, халдвар тараагч болдог. Трихомоназ нь бусад БЗХӨ-нүүдтэй хавсарсан байж болно.
Трихомоназын үүсгэгч нь юу вэ ?
Үтрээний трихомоназын үүсгэгч нь трихомонадын багт хамаарах Trichomonas vaginalis хэмээх шилбvvртэн бөгөөд бидний мэдэх амёб, шаахай зэрэг эгэл биетүүдийн нэгэн адил нүдэнд үл үзэгдэх нэг эст бичил биетэн юм. Трихомонад нь шээс, бэлгийн замд үржин олширч, хучуур эдийг гэмтээн үрэвсэл үүсгэдэг бөгөөд бэлгийн замаар дамжин халдварладаг.
Ямар шинж тэмдэг илэрдэг вэ ?
Эмэгтэйчүүдэд илэрдэг шинж тэмдгүүд :
-vтрээнээс цайвар шар эсвэл ногоон өнгийн хөөсөрхөг шингэн ялгарах-42%
-үтрээнээс эвгүй үнэр гарах-50%
-гадна бэлэг эрхтэн улайж хавдах, загатнах -30%
-Шээх үед өвдөх, хорсох
-Бэлгийн харьцааны үед хорсож өвдөх
Эрэгтэйчүүдэд илэрдэг шинж тэмдгүүд:
- шээсний сүв үрэвссэнээс (уретрит) шээх үед бага зэрэг хорсож өвдөхийг эс тооцвол ямар нэгэн тодорхой шинж тэмдэггүй байдаг.
Трихомоназыг эмчүүлээгүй үед ямар нэгэн хүндрэл гарах уу ?
Трихомоназыг эмчлvvлэхгvй удвал архагшин, хурц vеийн зовиур шаналгаа намддаг тул өвчтэй хvн тайвширдаг. Эмчлүүлээгүй тохиолдолд өмнө дурдсан шинж тэмдгүүд даамжирч улмаар умайн хүзүү, умай, умайн гуурсанд халдвар тархаж үрэвсэл үүсгэдэг. Ингэсэн тохиолдолд хэвлийн доод хэсгээр өвдөх, халуурах цаашлаад үргүй болох, умайн гадуур жирэмслэх зэрэг хүндрэлүүд бий болдог. Хэрвээ жирэмсэн үед халдвар авбал хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүүхэд жин багатай төрөх шалтгаан болдог. Эрэгтэй хvний шээс бэлгийн зам vрэвссэнээс шээсний сvв нарийсан сорвижих, шээс тасалдах, хаагдах, түрүү булчирхайг үрэвсүүлэн улмаар vргүй болж болно.
Трихомонадаар халдварласан гэдгээ хэрхэн мэдэх вэ ?
Трихомоназ шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмэгтэйчvvдийн болон урологийн эмчид хандаарай. Трихомоназыг оношлоходоо эмэгтэй хvний vтрээний ялгадас, эрэгтэй хvний шээсний сувгаас гарах ялгадас, түрүү булчирхайн шүүрлийг авч микроскопоор трихомонадыг илрүүлдэг. Мөн хурдавчилсан тестээр илрүүлж болохоос гадна түүнээс илүү нарийн аргуудыг ашиглаж болдог.
No comments:
Post a Comment